Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеланд улс иргэдээсээ галт зэвсэг худалдан авч эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сард Шинэ Зеландын Кристчөрч хотын исламын шашны сүмд зэвсэгт этгээд халдаж, 51 хүний амийг бүрэлгэсэн билээ.

Энэ хэргийн дараа дөрөвдүгээр сард тус улсын парламент хагас автомат ангиллын бууг иргэдэд эзэмшүүлэхийг хориглосон хуулийг баталж байв.

Энэ хуулийн хүрээнд Шинэ Зеландын засгийн газар өнөөдрөөс эхлэн иргэдийн гар дээр байгаа хагас автомат галт зэвсгийг худалдаж авах ажлыг эхлүүлж байна.

Нийт $136 саяын хөрөнгийг иргэдээс хориотой зэвсгийг худалдан авахад зориулах бөгөөд уг ажиллагаа зургаан сар үргэлжилж, арванхоёрдугаар сарын 20-нд дуусах юм.

Засгийн газар нь иргэдийн эзэмшиж байгаа хагас автомат бууны элэгдэл дээр үндэслэн үндсэн үнийн 95 хүртэл хувийг төлөн хурааж авах юм байна.

Шинэ Зеландын цагдаагийн газар ирэх зургаан сарын хугацаанд 14,300 орчим галт зэвсэг худалдаж авахаар тооцоолжээ.

 

Эх сурвалж: BBC