2019/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,659.50₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
30°
|
17°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
20:00
S30
26°
21:00
S29
24°
22:00
S26
20°
23:00
S26
18°
00:00
S26
17°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S29
15°
04:00
S29
14°
05:00
S29
14°
06:00
S30
15°
07:00
S30
16°

ФОТО: Онцгойгийнхны 15 жилийн ойн баяр Ёслолын жагсаалаар эхэллээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойн баярын арга хэмжээ ёслолын жагсаалаар эхэллээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Түүхийн энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх эрх зүйн орчин нэгэнт тогтсон.

Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв хүндрэлтэй амаргүй үеийг туулж байгаа хэдий ч 2015 оноос хойш 42 анги, салбар, хэлтсийг шинээр байгуулж 900 гаруй алба хаагчаар эгнээгээ тэллээ. Гамшиг, аюулт үзэгдлийн үеийн удирдлага, зохион байгуулалт, оператив үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, олон улсын жишигт үүднээс Онцгой байдлын байгууллагын тогтолцоог 2016 оноос Бүсийн төвийн зохион байгуулалтад шилжүүлсэн.

Бид өнөөдрийн түвшинд хүрсэн ололт, амжилтаа бататгаж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Онцгой байдлын алба улам бүр бэхжин өнө мөнх оршин тогтоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хүндэтгэлийн ажиллагаа Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагнах арга хэмжээгээр Соёлын төв өргөөнд үргэлжилж байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон" гоор шагналаа.

Фото: Ёслолын жагсаал
x