Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс тайван амгалан байдлаараа дэлхийн 163 улсаас 42 дугаарт жагсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улс орнуудын тайван, аюулгүй байдлыг үнэлдэг Global Peace Index судалгааны энэ жилийн тайланд Монгол улс дэлхийн 163 орноос 42 дугаарт бичигдсэн байна.

Манай улс энэ жил өнгөрсөн оны үзүүлэлтээ хэвээр хадгалжээ.

Батлан хамгаалах зардал, терроризм, дайн самуунд амиа алдсан хүний тоо, эдийн засагт хүчирхийллээс үүдэлтэй гардаг зардал, энхийг сахиулах үйлсэд оролцох оролцоо зэрэг олон үзүүлэлтээр дэлхийн 163 орныг үнэлж, жагсаасан байна.

Дэлхийн хамгийн тайван, амгалан улсаар Исланд тодорсон бол хамгийн аюултай орон Афганистан болжээ.

Жагсаалтын эхний аравт бичигдсэн улсуудыг харуулбал:

  1. Исланд
  2. Шинэ Зеланд
  3. Португал
  4. Австри
  5. Дани
  6. Канад
  7. Сингапур
  8. Словени
  9. Япон
  10. Чех

Хамгийн сүүлд жагссан арван орон:

154. Орос

155. Ардчилсан Конгын БНУ

156. Ливи

157. Төв Африкийн БНУ

158. Сомали

159. Ирак

160. Йемен

161. Өмнөд Судан

162. Сири

163. Афганистан

Өндөр хөгжилтэй орнуудаас Япон 9 дүгээрт тэргүүлсэн бол Герман 22, Британи 45, Франц 60, АНУ 128 дугаарт тус тус орсон байна.

Манай хоёр хөршөөс ОХУ 154, Хятад 110 дугаарт бичигджээ. Бүс нутгийн орнуудаас Өмнөд Солонгос 55, Умард Солонгос 149, Казахстан 64 дүгээрт тус тус бичигдсэн байна.