Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрксис платформ Зүүн Өмнөд Азийг дайлаар мордож байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 20
Сурталчилгаа

Азийн шилдэг гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчид хуран чуулдаг TechSauce Global Summit 2019-ийн топ 10 гарааны бизнесийн нэгээр Монголын Эрксис маркетингийн платформ шалгарлаа.

 

2019 оны 6 сарын 18-21-ний хооронд Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж буй TechSauce Global Summit 2019 нь хөрөнгө оруулагчид, олон улсын гарааны бизнес эрхлэгчид, томоохон корпорациуд, технологи сонирхогчид, дэмжигчид гэх мэт 20,000 гаруй оролцогчид цугларан Ухаалаг хот, Аяллын технологи, Финтек зэрэг 13 салбарыг хамруулсан яриа, хэлэлцүүлэг, илтгэлүүд, шилдэг гарааны бизнесүүдийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй бизнес фестивал юм.

 

Уг фестивалд шалгарсан 10 гарааны бизнес нь фестивалийн оролцогчдод албан ёсоор бизнесээ танилцуулахын тулд Азийн 30 орны хэдэн зуун гарааны бизнесүүдээс нэгдүгээр шатанд шүүгчдийн санал асуулгаар, хоёрдугаар шатанд олон нийтийн санал асуулгаар шалгарч, Techsauce Global Summit 2019-ийн гарааны бизнесүүдийн үзэсгэлэнд оролцох эрхтэй болжээ.

Монгол улсаас “martech” буюу Монголын анхны маркетингийн технологийн бизнес Эрксис шалгарч, яг одоо Азийн технологийн салбарт эх орноо төлөөлөн оролцож байна.

 
 

Эрксис платформын баг хамт олон TechSauce Global Summit-д оролцсоныхоо дараа 6 сарын 24-25-ны хооронд Филиппин улсад зохион байгуулагдах IGNITE 2019 - Business Matching конференц, 7 сарын 8-12-ны хооронд Хонг Конгд зохион байгуулагдах “Rise 2019” Азийн хамгийн том технологийн конференцэд тус тус уригдан оролцохоор болсон байна.

Эх орныхоо нэрийг олон улсад төлөөлж буй Монголын шилдэг технологийн гарааны бизнес эрхлэгчдийн нэг Эрксис Монголиа ХХК-ийн баг хамт олондоо халуун амжилтыг хүсье.

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.