Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Чечений удирдагч лууны галаар дайснуудаа “хуйхалж” үзүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дайчин эрийн ид хавыг үзүүлэх дуртай Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров өөрийн санаачлан байгуулсан морьт дивизийн видео сурталчилгаанд тоглоод зогсоогүй, HBO сувгийн алдарт “Game of Thrones” цувралын дүрсийг үүндээ ашиглажээ.

Чечень үндэсний хувцас өмсгөлтэй Кадыров морьтнуудыг тэргүүлэн давхиж, дайснуудаа лууны амнаас гарах галаар шатааж байгааг уг видео сурталчилгаанд харуулсан байна.

Тэрээр өөрийн эцгийн нэрэмжит Ахматын морьт дивизийг байгуулж байсан юм. Уг дивизийн видео сурталчилгааны зургийг дөрөвдүгээр сард Чеченьд авсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: Russia Today