Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ: СБД-ийн эмнэлэг дэх сэтгэл зүйн тусламж үзүүлэх тусгай кабинет

Б.Болормаа, iKon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн тусламж үзүүлэх тусгай кабинетыг стандартын дагуу тохижуулжээ.

Тус кабинетын гурван өрөө эмнэлгийн хоёр, гурав, дөрөвдүгээр давхарт байрлалтай бөгөөд иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, архины хамааралтай иргэдийн бүлэг/АА бүлэг/-ийн гишүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх юм байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү “СБД-т 0-16 насны 413 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбар зөвлөл”-ийг  долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг зөвлөл 14 хоног тутамд хуралддаг.

ЭМТ-ийн хоёрдугаар  давхарт тохижуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн кабинетыг дүүргийн ЗДТГ-аас дэмжиж, таван сая гаруй төгрөгөөр тохижуулсан. Кабинетад хүүхдийн хөгжил боловсролд  зориулсан  ном сурах бичиг, тоглоом наадгай, мөн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжийн самбартай. Гурав, дөрөвдүгээр давхарт иргэдэд сэтгэл заслын эмчилгээ болон ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх болон “AA” бүлгийн гишүүд/архины өндөр хамааралтай иргэд/ тэдний гэр бүлийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх тусгай өрөөг стандартын дагуу тохижуулсан” хэмээв.

СБД-т үйл ажиллагаа явуулж буй “Санжит ХХК” 4.2 сая төгрөгөөр  гуравдугаар давхрын “ганцаарчилсан сэтгэл засал өрөө”-г тохижуулжээ. Харин дөрвөн давхрын “бүлгийн сэтгэл засал” өрөөг дүүргийн ЭМТ өөрийн дотоод нөөцөөр тохижуулсан юм байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбар зөвлөл” 2019 онд есөн удаагийн хурлаар 118 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгамдаад буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг