2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

​Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр боллоо

ikon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.19 дахь хэсэгт заасны дагуу “Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалт”-ыг дэмжлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газар Спортын холбоодтой хамтран боловсруулсан энэхүү жагсаалтын дагуу 32 спортын төрлийн олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн 730 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн албан татвараас чөлөөлөх юм. 

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улсад жилд дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн спортын бараа, бүтээгдэхүүн импортоор орж ирдэг бөгөөд үүнээс спортын холбоод 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг улсын хилээр оруулж, татварт 60 гаруй сая төгрөгийг төлдөг байна. 

Тив болон олон улсын спортын наадмыг эх орондоо зохион байгуулах, спортын олон төрлийг хөгжүүлэхэд Засгийн газрын дээрх шийдвэр томхон дэмжлэг болно гэж салбарынхан үзэж байна.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x