Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Томүжин ярьж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 19
Сурталчилгаа

Тэд эцэг эх, хүүхдүүдэд тусгайлан зориулж, гурван өдрийн туршид боловсролын талаар чуулах гэж байна.

 

Ихэнх ахлах сургуулийн сурагчид ѳѳрсдийнхѳѳ тухай, ирээдүйнхээ тухай юу ч бодолгүй сургуулиа тѳгсдѳг. Олон сурагчид дэлхийн топ их дээд сургуулиудад тэнцэн суралцах хүсэл мѳрѳѳдѳлтэй ч үнэн мэдээлэл, зѳв чиглүүлэг дутмаг байдаг. Гэхдээ зөвхөн хүүхдэд чиглүүлэг хэрэгтэйгээс гадна эцэг эхчүүд шйидвэрлэх үүрэгтэй байдаг тул тэдэнд бас чиглүүлэг чухал.

Томүжин Академи нь дээрх асуудлуудын шийдэл болж  “ХАМТДАА ХӨГЖЬЕ” чуулганыг ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулах гэж байна.

Чуулганы хөтөлбөр нь 3 хоногийн цогц сургалт бөгөөд өдөр бүр өөр өөрийн гэсэн онцлогтой.

1-р өдөр Санхүү, Сэтгэл зүй, Боловсрол гэх мэт салбар салбарын мэргэжилтнүүдийн 21-р зуунд хэрхэн амжилтанд хүрэх тухай лекц, хичээлүүд

2-р өдөр “Мөрөөдлийн сургуульдаа хэрхэн тэнцэх вэ?” Сэдвийн хүрээнд Томүжин Академийн хичээлүүд

3-р өдөр “Дээд боловсролын ирээдүй” сэдвийн хүрээнд эцэг эхчүүдэд зориулсан хичээл, лекцүүд багтсан.

Хөтөлбөрийн онцлох хэсгүүд нь:

  1. Томүжин Академийн үүсгэн байгуулагч “Ялагчийн сэтгэлгээ” сэдэвтэй цурал хичээлүүдийг чуулганы эхний ба гурав дах өдөр заана.
  2. Дэлхийн шилдэг их дээд сургуулиуд - Columbia University, Dartmouth College, Harvard University - гэх мэт сургуулиудад суралцдаг, мөн элсэн орох гэж байгаа Томүжин Академийн төгсөгчид хичээлүүд заах болно.
  3. Нийт өргөдөл явуулсан сурагчдын 4,69% хувийг тэнцүүлдэг, Дэлхийн 7 орноор аялаж суралцдаг Minerva Schools KGI Азийн Admissions Officer ирж ирээдүйн боловсролын тухай ярилцана.
  4. Шилдэг их дээд сургуулиудад элсэн ороход Монголчуудад тулгардаг томоохон асуудлуудын нэг нь ТЭТГЭЛЭГ, САНХҮҮ байдаг. Харин энэ асуудлыг шийдэж, эртнээс төлөвлөхөд туслахаар СУРАГЧ, ЭЦЭГ ЭХ нарт зориулан APEX Capital -ийн үүсгэн байгуулагч Идэрбат хичээл орох болно.

Энэ жилийн Tomujin is Talking-ийн онцлог: Томүжин Академийн итгэдэг үзэл бодол, заадаг арга барил хичээлүүдийг илүү олон хүнд хүргэж, боловсруулах зорилготой 3 өдрийн цогц програм. Ганцхан сурагчийн хичээл зүтгэл бус, эцэг эх, хамт олны оролцоо юуг ч бүтээхэд нэн чухал гэж бид итгэдэг учраас Хамтдаа хөгжье! Уриатай энэ жилийн Tomujin is Talking чуулганыг зохиож байна.

“Хамтдаа Хөгжье”

Хамтдаа хөгжсөн гурван төгсөгчийн түүхийг сонирхуулъя.

2018 оны Master Prep Fall Semester-ийн төгсөгч Г.Оюунтөгс

 

Тэрээр хэн хүний авахаар зориглодоггүй “Завсар жил”-ийг гурван удаа авч, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Тиймдээ ч хүссэн сургуульдаа тэнцэж, өөрийгөө болон гэр бүл, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баяртай мэдээ дуулгасан юм.

“Би 2016 онд Шинэ-Эрин лаборатори сургуулийг төгссөн. Төгсөхийнхөө өмнө буюу 2015 онд Томүжингийн Summer School-д явж Томүжинтай холбогдсон. Өмнө нь би өөрийгөө англи хэлтэй гэж боддог байлаа. Гэтэл Томүжингийн Summer School-д яваад TOEFL, SAT-ийн талаар илүү мэдлэгтэй болж, эрс сайжирсан гэж боддог. Үүний дараагаар бие даан сургуульдаа бэлдэж эхэлсэн ч ганцаархнаа сургуульдаа бэлдэн, их сургуулиуд руу өргөдлөө явуулахад хамт ярилцаж, зөвлөлдөх хүнгүй их стресстдэг байсан. Ингээд өргөдлүүдээ явуулсны дараагаар бүх сургуулиас татгалзсан хариу авахад үнэхээр хэцүү байсан. Харин 2018 оны Master Prep Fall Semester-т хамрагдсанаас хойш хамтдаа зовдог, хамтдаа шаналдаг, бие биенээ дэмждэг хамт олонтойгоо танилцсан. Өргөдлөө бэлдэн нойр хоолгүй, өдөр шөнөгүй зүтгэж байсан өдрүүд одоо ч нүдэнд минь тодхон харагдаж байна. Харин одоо сургуульдаа явтлаа Томүжинд өөрийгөө тодорхойлох эсээгээ хэрхэн бичих, ер нь хэрхэн бичих чадвараа сайжруулах талаар хичээл зааж байна”


2019 оны Gap хөтөлбөрийн төгсөгч Н.Баярмаа

 

Pomona 2023 ангийн элсэгч Н.Баярмааг бид маш чадварлаг, маш шаргуу гэж тодорхойлно. Н.Баярмаагийн насан дээр энэ олон зүйлийг амжуулсан хүмүүс их л ховор болов уу? Юм бүхнийг оролдож үзэх гэсэн хүсэл нь, яагаад би чадахгүй гэж гэдэг бодол нь түүнийг энэ хол авч ирсэн байх.

Бид нар эсээгээ хоорондоо сольж их уншдаг байсан.  Тав зургаагаараа тойрч суугаад л таван хувь хэвлэж байгаад тойруулж уншаад сэтгэгдлээ хэлдэг байсан. Тэгээд эсээ маань өөр дээр буцаад ирэх үед сайн талаараа маш их өөрчлөгдсөн байдаг. Өөр хүний нүд, өөр хүний санаа үнэхээр их тус болдог. Анх эсээгээ бууз гэдэг сэвдээр бичиж байсан. Эхэндээ буузанд дургүй, бууз ёстой сонин гэж бичих гэж байсан ч найздаа уншуулахад “Чи яг буузанд дургүй юм уу? Дургүй дургүй гээд бичсэн мөртлөө сүүлд нь санаагаа үгүйсгэчихсэн байна шүү дээ” гэсэн юм. Тэр үед шүүмжлэлийг нь хүлээж аваад хэдий би дургүй ч гэсэн гэр бүлтэйгээ хамт байх цаг олгодог зүйл гэдэг талаас нь бичихээр болж байсан”

“Батжин ах бидэнд “Чиний өргөдөл нэг том түүх, нэг том зураг болох ёстой” гэдэг байсан юм. Миний эсээ нэг л тэгэж өгөхгүй байсан болохоор гол эсээгээ Монгол, уламжлал, өв соёл, хүмүүсийг хоол хэрхэн нэгтгэдэг талаар харин нэмэлт эсээгээ шпагеттигаар илэрхийлсэн.  Учир нь их олон хичээлүүдээс яагаад сонгосон талаар асуудаг юм. Тэр үед нь алийг нь ч туршиж үзээгүй байж хариулахад хэцүү байсан тул гоймонтой зүйрлэсэн.  Гоймонг хана руу шидэж хэрхэн наалдаж байгаагаар нь хэр болсныг мэддэг гэж сонсоод багадаа хана дүүрэн гоймон шидэж байсан юм. Тэгээд хуулаад авсан чинь маш заваан болчихсон. Хэдий ийм тэнэг ч гэмээр зүйл болж байсан ч гэсэн миний хувьд бараг би өөрөө хана нь байсан ч юм шиг санагдаад сэдвээ болгосон. Тэгэхээр би эдгээр хичээлүүдээс алийг нь ч сонгож чадахгүй байна. Ийм олон гоё амттай зүйл байхад яагаад би бүгдийг нь амталж болохгүй гэж бичсэн. Танай сургуульд хоол хийж идэхээсээ өмнө бүгдийг нь өөр лүүгээ шидэж үзмээр байна гэсэн санаагаар бичсэн”


2019 оны Gap хөтөлбөрийн төгсөгч Э.Нямсүрэн

 

н.Нямсүрэн бол ирээдүйдээ харамсахааргүй шийдвэр гаргахын тулд өөрийнхөө мэргэжил сонголтонд маш нухацтай хандаж, өөрийгөө сонсож чадсан нэгэн юм. Тэрээр, хүнд маш олон сонирхол байдаг хэдий ч тэр бүрийг өөрийнхөө мэргэжил болно гэж андуурах хэрэггүй хэмээн залуу үеийнхэндээ дуу хоолойгоо хүргэж байна.

“Gap хөтөлбөрт хамрагдаад ойлгож авсан зүйл мундахгүй их бий. Үүнээс онцолвол зөвхөн академик зүйлээс гадна хувь хүнийхээ хувьд хөгжиж чадсан гэж боддог. 8 сарын турш олон үйл ажиллагаа, сургалтанд хамрагдаж, энд цугласан төрөл бүрийн хүмүүстэй ярилцаж туршлага хуваалцах нь надад маш том нөлөөлөл болсон. Хөтөлбөрөө төгсөөд сургууль руугаа явах хүртлээ Томүжинд багшилж байгаа. Энэ үед наад захын харилцаанаас эхлээд цаг төлөвлөлт, ажлын төлөвлөгөө гэх мэт бүх зүйлийг өөрөө гардаж хийдэг болсон нь миний хувьд маш том ололт болсон гэж боддог. Одоо хүртэл суралцсаар л байна. Мэдээж Gap хөтөлбөрт хамрагдаж ямар мэргэжилтэй болох вэ гэдэг эргэлзээгээ  эцэс болгосон нь миний хувьд амжилт болсон. Өмнө нь байгаль хамгаалал, нэг бол уран зохиол гээд л олон зүйл сонирхож байсан ч байгаль хамгааллыг мэргэжлээ болгох хэмжээнд биш гэдгийг ойлгосон.  Хүнд маш олон төрлийн сонирхол төдий зүйлс байдаг хэдий ч тэр болгоныг мэргэжилээ болгох гэж яардаг нь хамгийн том алдаа гэж харсан. Гэтэл миний хувьд бүх зүйл орвонгоороо эргэж сэтгэл зүйн тал руу давуу сонирхолтой болохоо Томүжинд суралцах үедээ мэдэж авсан.

 

Дүгнэж хэлэхэд сурагч хүсэл эрмэлзэлдээ үнэнч байж, амжилтанд хүрэхэд хамт олны хүрээлэл, ойр дотны хүмүүс  маш их нөлөөг үзүүлдэг. Тиймээс сурагч, ах, эгч, эцэг эх, эмээ өвөө, найз та Tomujin is Talking -г зорьж хэрхэн боловсролдоо жинхэнэ хөрөнгө оруулж болох арга замуудыг нээгээрэй.

https://shoppy.mn/products/tomujin -р орж бүртгүүлээд жилдээ ганцхан болдог уг эвентэд алдалгүй оролцоосой гэж хүсч байна.

Чуулганы тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Чуулганы Фэйсбүүк эвентийг ЭНД дарж харна уу.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.