Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны армийн нисдэг тэрэг 300 кг жинтэй иргэнийг эмнэлэгт хүргэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Пакистаны Пунжаб мужийн Садикабад хотын оршин суугч, 300 кг жинтэй Нур Хассаны бие муудахад эмнэлэгт хүргэх боломжгүй болжээ.

Нүсэр хүнд биетэй түүнийг багтааж зөөх түргэн тусламжийн машин олдоогүй байна. Иргэд сошиал сүлжээгээр Пакистаны эрх баригчдад хандан Хассанд туслахыг уриалж эхэлжээ.

Ингээд Пакистаны армийн жанжин штабын дарга, генерал Камар Жавид Бажвагийн зөвшөөрсний дагуу хэт их жинтэй эрийг цэргийн нисдэг тэргээр эмнэлэгт хүргэхээр болсон байна.

Пакистаны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Хассаныг гэрээс нь гаргахад хаалга багадаж байсан тул аврах албаныхан ханыг нь эвдэж өргөсгөх арга хэмжээ авчээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт Хассаныг нисдэг тэргээр өргөн Лахор дахь хувийн эмнэлэгт хүргэсэн байна.

Эх сурвалж: Russia Today