2020/05/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
18:00
S26
17°
19:00
S26
15°
20:00
S26
14°
21:00
S29
12°
22:00
S29
11°
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Парис хотын нэрэмжит гудамж талбайг ирэх намар Улаанбаатарт байгуулахаар тохиролцлоо

ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч  уулзлаа.

Энэ үеэр Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов.

Нийслэлийн ИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах талаар зөвшөөрөл хүссэн байна. Уг захидлын хариуд Парис хотын Захирагч зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин энэ үеэр хотын Захирагчид уламжлав.

Уулзалтын үеэр Хотын захирагч С.Амарсайхан “2018 онд Парис хотод ажлын айлчлалаар явахдаа хот төлөвлөлт дээр хамтарч ажиллахаар болсон. Одоо манай дээр “Хот төлөвлөлт судалгааны институт”-ыг байгуулж ажил нь жигдрээд явж байна. Энэ ажлын хүрээнд Парисын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг урьж хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Парисын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад Улаанбаатар хотын аль хэсэгт байгуулж, тохижуулах талаар санал солилцоод ажиллая” гэлээ. 

Францын Элчин сайд Филипп Мэрлин хамтарсан ажлын хэсэгт орж ажиллах бүрэлдэхүүнийг албан бичгээр уламжлахаар болж, ирэх намар Парис хотын нэрэмжит гудамж талбайг Улаанбаатар хотод байгуулах ажлыг эхлүүлэх талаар судалгааг хийхээр тохиролцлоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x