Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: 40 сая ам.доллар төлсөн байдалд буруу зүйл болоогүй. Би баримтыг нь гаргаж харуулъя

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас 40 сая ам.доллар гарган Стандарт банкны өрийг төлсөн тухай энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин болон тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар албан ёсоор мэдээлэл хийсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл Стандарт банкнаас өр төлөгдсөн тухай баримт Монгол Улсын Засгийн газарт ирүүлээгүй байгаа тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрээс гарсан 40 сая ам.доллараас 26 нь л Стандарт банканд очсон, бусдыг нь хааш нь шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа гэх хардлага яригдаад байгаа билээ. 

Стандарт банкнаас өр төлөгдсөн гэх бичиг манай Засгийн газарт ирсэн эсэхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.  

-Стандарт банканаас 40 сая ам.долларын өр төлсөн нь үнэн гэсэн бичиг Засгийн газарт ирээгүй гэж О.Баасанхүү гишүүн хэлсэн. Энэ үнэн үү?

-40 сая ам.доллар журмынхаа дагуу шийдэгдсэн шүү дээ. Одоо гол нь 40 сая ам.долларыг хохирол учруулсан хүмүүсээс буцааж авах л асуудал бий. Энэ нь хууль хяналтын байгууллага дээр байгаа. 

40 сая ам.долларыг төлсөн нь тухайн үеийн нөхцөл байдалд буруу зүйл болоогүй. Мөнгө төлөгдсөн баримтыг би гаргаж ирээд харуулъя.