Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цуглуулсан Candy-ээ АТМ-ээс бэлэн мөнгө болгон аваарай!

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг
 

Төлбөрийн картаараа хийсэн тооцоо, худалдан авалт бүрийнхээ үнийн дүнгийн 1%-ийг Candy болгон буцаан авах боломжтой Candy төлбөрийн карт эзэмшигчид цуглуулсан candy-ээ ХасБанкны АТМ-ээс бэлэн мөнгө болгон шимтгэлгүй авах боломжтой боллоо.

Энэхүү боломж нь зөвхөн төлбөрийн картаар цуглуулсан Candy-ээр хязгаарлагдахгүй бөгөөд та Мобикомын бусад үйлчилгээнээс /төлбөр төлөх г.м/ цуглуулсан Candy-ээ ч бэлэн мөнгө болгох бололцоотой.

Өөрөөр хэлбэл та өмнө нь цуглуулсан Candy-ээ зөвхөн гэрээтэй байгууллагуудад үйлчлүүлэхдээ ашигладаг байсан бол одоо Candy төлбөрийн картаар дамжуулан бэлэн мөнгө болгосноор хүссэн зүйлдээ зарцуулах боломж бий болж байна.

Мөн та аль ч үүрэн телефоны хэрэглэгч бай уншуулах тусам урамтай Candy төлбөрийн картын эзэмшигч болж, худалдан авалт тутмаасаа candy цуглуулан, цуглуулсан candy-ээ бэлнээр эсвэл бэлэн бусаар зарцуулаарай.

 

Уг картын бас нэгэн давуу тал нь дэлхийн хаана ч ашиглах боломжтойгоороо онцлог бөгөөд та өндөр хураамжтай олон улсын карт давхар авч явах шаардлагагүй юм.

Олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, орчин үеийн өндөр нууцлал, найдвартай ажиллагаатай Candy төлбөрийн карттай болохыг хүсвэл та өөрт ойр байрлах ХасБанкны дурын салбарт бичиг баримттайгаа очиход л хангалттай. Картын хураамж болон захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж, эсвэл 1800-1888 дугаараас лавлана уу.


Ташрамд дурдахад, ХасБанк бэлэн мөнгөний машин буюу АТМ, тэр дундаа орлого авдаг АТМ-ийнхээ тоог нэмэгдүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар орон даяар ХасБанкны 343 АТМ ажиллаж байгаагийн 134 нь орлого авдаг бөгөөд өөртөө үйлчлэх экспресс банкны 24 лоббиноос 20 нь долоо хоногийн 24 цагийн турш үйлчилгээ үзүүлж байна.

 

Уншуулах тусам урамтай

Candy төлбөрийн карт

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.