Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнтэй зэрэгцэн амьдарч эхэлсэн цагаасаа хойш нохой нүдний харцаа удирдаж сурсныг эрдэмтэд тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хүний сайн нөхөр гэгддэг нохой эзнийхээ хайр халамжийг хүсэж байгаагаа харцаараа илэрхийлж чаддаг.

Энэ онцгой чадвар нь нохой гэрийн амьтан болсон цагаас эхлэн урт хугацааны хувьслын үр дүнд бий болсон гэж хэсэг эрдэмтэд дүгнэжээ. Судалгааны тайлан Даваа гарагийн “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

33,000 орчим жилийн өмнө нохой өөрийн өвөг чоноос салж, гэрийн амьтан болсон гэдэг. Эрдэмтэд хүн болон нохой, хүн болон чоно гэсэн хослолын хоорондын харилцаа, сэтгэл хөдлөлийг дүрс бичлэгт буулгаж, нарийвчлан судалсан байна.

Ингэхэд нохойны нүдний орчмын хоёр хэсэг булчин чонотой харьцуулахад маш сайн хөгжсөн байгааг тогтоожээ. 

 

Тухайлбал хүнээр өрөвдүүлэхийн тулд нүдээ томсгож, хүүхдийн мэт гэнэн харц гаргах чадварыг зөвхөн нохой эзэмшсэн байна. Судалгааг АНУ-ын Порстмутын их сургуулийн судлаач Жулиан Камински ахалж, Вашингтоны Ховардын их сургууль, Умард Каролинагийн их сургуулийн эрдэмтэд оролцжээ.

Судалгаанд зөвхөн таван үүлдрийн нохойг оролцуулж, видео туршилтад Стэффордширийн бультерьер үүлдрийн нохдыг голдуу ашигласан нь энэ амьтны хувьслыг бүрэн тайлбарлахад хангалтгүй байж болохыг зарим эрдэмтэд шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: AFP