2019/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,662.90₮
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
10:00
S30
17°
11:00
S30
17°
12:00
S26
16°
13:00
S40
15°
14:00
S40
14°
15:00
S40
15°
16:00
S40
15°
17:00
S40
16°
18:00
S40
16°
19:00
S26
15°
20:00
S26
14°
21:00
S26
14°

Хэвлэлийн хурлын шууд дамжуулалт Пакистаны сайдыг "муур" болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногт Пакистанд болсон улс төрийн намын хэвлэлийн хурал хүмүүсийг хөгжөөсөн үйл явдал болжээ.

Сайд Шаукат Юсафзайн хийсэн мэдэгдлийг Пакистаны эрх баригч намын хэвлэл мэдээллийн баг Фэйсбүүк сүлжээгээр шууд дамжуулсан юм.

Гэтэл видео дамжуулалтыг гүйцэтгэж байсан мэргэжилтнүүд санамсаргүй "муурны филтер"-ийг идэвхжүүлжээ.

Ингээд хэдэн минутын турш сайд болон түүний хамтрагчид сахал, чих, ягаан хацартай муурны дүрд хувирцгаасан байна.

Хэвлэлийн хурлын дараа Пакистаны эрх баригч Техрек-э-Инсаф намынхан видео бичлэгийг даруй устгаж, твиттер хуудсандаа мэдэгдэл гаргажээ.

Шууд дамжуулалтын үеэр гарсан алдааг “хүний буруутай үйлдэл” байсныг тайлбарлаад дахин ийм алдаа гаргахгүй байх арга хэмжээг авснаа мэдэгдэлд өгүүлсэн байна.

Гэхдээ Пакистаны иргэдийн ихэнх хэсэг уг үйл явдлыг эерэгээр хүлээж авсан бөгөөд улс төрийн зөрчил тэмцэлтэй уур амьсгалыг зөөлрүүлж, хүмүүст инээд бэлэглэсэн гэж сошиал сүлжээнд талархан бичицгээжээ.

 

Эх сурвалж: The Verge

 

x