Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Оюутолгой" ХХК 2018 оны жилийн тайлангаа танилцуулна

ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN

Монголын эмэгтэйчүүдийн сангийн сургалтын танхимд

09:00-18:00 цагт “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах” асуудлаар Хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан сургалт болно.

“Холидей Инн” зочид буудалд

09:00 цагт “Санхүүгийн салбарын комплаенс 2019” хэлэлцүүлэг болно. 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд

09:00 цагт тус газраас эрүүл мэндийн зургаан байгууллагад хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээг танилцуулна.

"Тавантолгой түлш" үйлдвэрт 

09:20 цагт Сайжруулсан шахмал түлшний "Тавантолгой түлш" үйлдвэрт Ерөнхий сайд очиж ажиллана.

Блю Скай зочид буудлын Кристал танхимд

10:00-13:00 цагт  “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гээс “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, санхүүгийн мэдээлэлд хийсэн үнэлгээний тайланг танилцуулна.

Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Шашны дээд сургуулийн хурлын танхимд

10:00 цагт “Азийн буддистуудын энх тайвны XI ерөнхий чуулган”-ы зохион байгуулагч нар тус чуулганы талаар мэдээлэл хийнэ.

Моннис цамхаг /Оюу толгой компанийн оффист/

10:30 цагт "Оюутолгой" ХХК 2018 оны жилийн тайлангаа танилцуулна.

УДБЭТ-т

19:00 цагт “Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн нэгдсэн тоглолт болно. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрьеэгийн тархалтыг нуун дарагдуулсан хэргээр хуулийн байгууллагаар шалгуулах талаар иргэд мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Сонгинохайрхан дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.