Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны ерөнхийлөгч хүүгээ мужийн захирагчаар томилов

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Туркменистан улсын хэмжээлшгүй эрхт ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов өөрийн ганц хүүгээ тус улсын өмнөд бүсийн Ахал мужийн захирагчаар томилжээ.

Одоо 37 настай Сердар Бердымухамедовыг Туркменистаны дараагийн удирдагч болж эцгээ залгамжлахаар бэлтгэгдэж байгаа хүн гэлцдэг.

Өнгөрсөн нэгдүгээр сард түүнийг Иран, Афганистантай хиллэдэг Ахал мужийн дэд захирагчаар томилж байсан юм. Өмнө нь тэрээр парламентын гишүүн болж, гадаад хэргийн дэд сайдын албыг хашиж байсан түүхтэй.

Ерөнхийлөгч Бердымухамедов нь нэг хүү, гурван охинтой.

Одоо 61 настай Гурбангулы Бердымухамедов 2006 оны арванхоёрдугаар сард Туркменистаны анхны ерөнхийлөгч Сапармурат Ниязовыг нас барсны дараа түүнийг залгамжилсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty