2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°
13:00
S30
21°
14:00
S30
23°
15:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 17
Сурталчилгаа
Зураг

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудаас олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаагийн нэг нь Банкны салбарын 95 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Тус тэмцээн 2019.06.14 - 2019.06.16-ны өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж, цом, медалийн эзэд болон шилдэг тамирчдаа тодрууллаа. 

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 10 багийн тамирчид өөрсдийн хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Монголбанк болон арилжааны банкуудаас гадна Санхүүгийн зохицуулах хороо, банк бус санхүүгийн байгууллагын багууд оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой бас өрсөлдөөнтэй болгосон юм.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээний эмэгтэйчүүдийн төрлийн хүрэл медалийг Голомт банк, мөнгөн медалийг Төрийн банкны баг тамирчид хүртсэн бол аваргын алтан медалийг Чингис хаан банкны баг тамирчид тус тус хүртлээ.

Харин эрэгтэйчүүдийн төрөл хүрэл медалийг Хас банк, мөнгөн медалийг тэмцээнийг зохион байгуулагч Монголбанкны баг тамирчид хүртэж, аваргын алтан медаль, цомыг Олон улсын хэмжээний мастер П.Болортулга ахлагчтай Капитрон банкны баг тамирчид хүртлээ.

Монголын банк санхүүгийн зах зээлд хурдацтай хөгжиж буй Капитрон банкны хувьд банкны салбарын ойн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа аваргын алтан медаль хүртэж байгаа амжилтаар салбарынхаа 95 жилийн ой, банкныхаа 18 жилийн ойг угтаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x