2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S32
10°
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны мэдэгдэл

ikon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг
Монголбанк

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны үйл ажиллагаа, тэр дундаа банкны үйл ажиллагааны хяналт шалгалттай холбогдуулан буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо.

Монголбанк нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар олгосон чиг үүргийн дагуу хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зарчмыг баримтлан банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд аль нэг банкинд давуу тал олгохгүйгээр ижил тэгш шаардлага тавьж ажилладаг. Харин банкны системд эзлэх активын хувь хэмжээ, төлбөр тооцооны системд гүйцэтгэх үүрэг зэргийг харгалзан системийн нөлөө бүхий банкуудад хяналт шалгалтын олон улсын стандартын дагуу илүү өндөр шаардлага тавьж байна.  

Капитал банкны хувьд хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцоог саатуулж, банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй болж, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул албадан татан буулгасан болно. Үүнийг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлаг нь Монгол Улсын банкны системд бүтцийн өөрчлөлт, сайжруулалт хийгдэж буйн илрэл гэж дүгнэсэн байна.

Монголбанк банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд цаашид шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авч ажиллах болно.

МОНГОЛБАНК

x