Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын доктор профессорууд ЮНА-г сонгож эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 17
Сурталчилгаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын хоол үйлдвэрлэл, зочид буудал, зоогийн газрын шилдэг мэргэжилтэн БНСУ-н сайдын шагналт Бусаны Их Сургуулийн доктор профессор ноён Жу Хан Ён Монгол улсад хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаа амт чанарыг сайжруулах эрүүл ахуйн стандарт хүнсний аюулгүй байдлыг Олон улс Дэлхийн жишигт хүргэх зорилготойгоор онол болон практик сургалтыг мэргэжлийн тогооч нарт хүргэхээр мөн даяарчилагдаж буй энэ цаг үед хэрэглэж байгаа хоол хүнснээсээ хамаарч эрүүл урт удаан наслах боломжтойг түгээхээр Манай улсад зөвхөн "ЮНА" рестораныг сонгон энэхүү үнэтэй зөвлөмжөө хүргэхээр ажлын айлчилалыг 2019/06/18-ны өдрөөс 2019/06/25 өдрүүдэд хийх гэж байна.

 

Солонгос Улсад төдийгүй Дэлхийд нэр хүндтэй Инчионы Олимпик жуулчны бааз, Freestyle –н Сөүл дэхь салбар, Лотте зочид буудал, Paradise зочид буудал, Ёнсон Их Сургууль, Бусаны Их Сургууль зэрэг газруудад зөвлөх багш, мэргэжилтэн хийдэг доктор профессор ноён Жу Хан Ён Монгол улсад ЮНА рестораныг сонгох болсон шалтгаан нь хоол үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлын стандартыг олон улсын шижигт нийцүүлэн ажиллаж буй цорын ганц Солонгос ресторан гэдгийг онцолсон юм.

Ингэснээр Монгол эзэнтэй Монгол ажилчин албан хаагчидтай "ЮНА" сүлжээ ресторан Солонгос хоолыг Монгол хүн дэлхийд хийж таниулах зорилгодоо дахин нэг алхамаар ойртсоор.

 

Дашрамд дурдахад ноён Жу Хан Ён энэхүү ажлын айлчлалынхаа хүрээнд хоол хийх сонирхолтой гэрийн эзэгтэй, мэргэжлийн тогооч хэн бүхэнд зориулан тусгайлан нээлттэй хоолны сургалтыг 6-р сарын 22 ны Бямба гарагт Гранд Циркүс рестораны Асарт 60 хүнд тусгайлан зориулан хийх юм. Таны ширээн дээр плитка бүтээгдэхүүн хайруулын таваг хэрэгсэл хормогч гээд гал тогоонд байдаг бүх зүйлсийг бэлтгэн тавьсан байх болно.

Та зөвхөн тасалбараа аваад ирэхэд л хангалттай. Хоолны мэдлэгээ нэмэхийг хүсвэл та энэ боломжийг бүү алдаарай.

 

 

   

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.