Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын хоёр дахь том муж цагаачлалын бодлогоо эргэж харахаар болов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хүн амын тоогоор Канадад хоёрт ордог Квебек мужийн хууль тогтоогчид өчигдөр цагаачлалын шинэ хуулиа баталсан байна.

Цагаачлалын харьцангуй зөөлөн бодлоготойд тооцогддог Канад улсад анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн саналтай ижил агуулга бүхий хууль батлагдсан нь энэ юм. 

Өмнө нь Квебек мужид цагаачдыг хүлээж авахдаа түрүүлж ирсэнд нь түрүүлж үйлчлэх зарчим үйлчилдэг байв. Харин одооноос мэргэжлийн ур чадварыг нь нэгдүгээрт тавих болж байна.

Шинэ хуулийн дагуу Квебект цагаачлах хүсэлтээ гаргаад байгаа 18,000 хүн дахин шинэ шалгуураар шүүгдэх болж байгаа юм. Мөн нэгэнт тус мужид оршин суух эрхээ аваад байгаа 50,000 хүний статусыг дахин нягтлахаар болжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Квебект болсон сонгуульд баруун төвийн үзэлтэй Coalition Avenir Quebec нам олонх болсноор тус мужид жил бүр ирдэг цагаачдын тоог 20 гаруй хувиар бууруулах амлалтаа хэрэгжүүлж эхэлсэн юм.

Сөрөг хүчний гурван нам бүгд цагаачлалын шинэ хуулийн эсрэг санал өгсөн ч олонхийн саналаар батлагджээ. Квебек мужийн хууль тогтоогчдын гаргасан шийдвэр Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн цагаачдад ээлтэй, олон янзын үндэс угсаатны нийгэм байгуулах бодлогоос зөрж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP