2019/10/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.96₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
11°
|
-4°
07:00
S31
-15°
08:00
S32
-14°
09:00
S32
-8°
10:00
S32
-3°
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрхангай аймаг хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх үзүүлэлтээрээ тэргүүлж байна

ikon.mn
2019 оны 6 сарын 16
iKon.MN

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.

БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан болон Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженерүүд Арвайхээр хотод баригдаж буй 928 хүүхдийн сургууль, 320 хүүхдийн лаборатори "Мэргэд" сургууль, 2 болон 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцаж, хяналт тавилаа. Тус аймаг 2018 онд хөрөнгө оруулалтаа 100 хувь ашигласан бөгөөд энэ оны худалдан авах ажиллагаагаа шуурхай зохион байгуулж, явцын үзүүлэлтээрээ аймгуудаа тэргүүлж байгааг сайд сайшаалаа.

Салбарынхантайгаа уулзаж, санал бодлыг нь сонсох үеэрээ "Багшийн ачааллын асуудлыг хөндөж, түүнийг ганцхан яам биш сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар хамтдаа бууруулна. Энэ намраас эхлээд хичээлийн 40 минут нь зөвхөн багшийн бүрэн эрхийн цаг байх ёстой. Энэ цагаас хэн ч хумслах эрхгүй" гэдгийг онцоллоо.

Багш бэлтгэх тогтолцооны алдааг засах, их дээд сургуулиудын хөтөлбөрийг жигдэлж, жил бүр хянаж байх сайдын санаачилгыг салбарынхан дэмжиж байна.

Өвөрхангай аймгийн хувьд 43 цэцэрлэг, 29 ерөнхий боловсролын сургууль, 22 cоёлын байгууллагын 2,734 албан хаагч иргэдэд үйлчилж байгаа бол спортын салбарт 36 албан хаагч ажиллаж, бие даасан 7 ордон, спорт заалаар үйлчилж байна. Уулзалтад 450 орчим хүн оролцов.

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x