Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ мянганы УДИРДАГЧДЫН ХЭВ МАЯГИЙГ тодорхойлох LEAD.STYLE сайт мэндэллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд, залуус болоод нийгмийн хөгжилд бодитой хөрөнгө оруулалт хийх, тэднийг манлайлал, урам зориг, эерэг хандлага, тэмүүлэлд хөтлөх цоо шинэ хэв маягтай Lead.Style сайт сэтгүүл зүйн салбарт шинээр мэндэллээ.

Тус ёслолын ажиллагаа “Номадик контент” компанийн сүүлийн үеийн шийдэл бүхий оффист болов.

Нээлтийн ажиллагаанд бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болох 300 орчим хүн хүрэлцэн ирсэн бөгөөд хамтлаг дуучид баяр хүргэн уран бүтээлийн дээжээ өргөн барьжээ.

 
 

Lead.Style сайтын үүсгэн байгуулагч Г.Гантуяа нээлтийн үеэр хэлэхдээ: “Манай сайт залууст боловсрол олгох шинэлэг нийтлэлүүдийг хүргэхээс гадна  нийгмийн бүхий л салбарт асуудлыг дэвшүүлж, шийдлийг хайж, эрх баригчдад нөлөөлөх талбар байх болно” гэсэн юм.

Уг сайт нь олон улсын өнөөгийн хэв маягийг өөртөө шингээсэн энгийн шийдэлтэй бөгөөд өдөр тутмын болон шар мэдээнээс ангид, хүмүүсийн зөв амьдралын хэв маягийг тодорхойлох, тэдний боловсрол, сурч мэдэх хэрэгцээнд тулгуурлах зорилго тавьсан байна.

Өөрөөр хэлбэл шинэ мянганы удирдагчид ямар чадварыг эзэмшсэн байх ёстой, залуу бизнесүүд ямар боловсрол, мэдлэгтэй байхыг үргэлж “сануулах” зорилготой аж.