Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын алдартай мэргэжлийн покерчин эмэгтэй цахилгаан гүйдэлд цохиулж нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Оросын хамгийн алдартай мэргэжлийн покерчин эмэгтэй гэгддэг бүсгүй Москва дахь гэртээ цахилгаан гүйдэлд цохиулан нас барсныг өчигдөр илрүүлсэн байна.

Лилия Новиковагийн цогцсыг түүний хөрш угаалгын өрөөнөөс нь олжээ. Утасны дуудлагад хариу өгөлгүй удсан тул эцэг эх нь түүний хөрштэй холбогдож, шалгаж өгөхийг хүссэнээр осол болсныг мэдсэн байна.

26 настай Новикова мэргэжлийн покерчин байсан бөгөөд PokerStars байгууллагатай гэрээтэй, онлайн болон бодит орчин тоглож их орлого олдог, өөрийн тоглолтыг цацдаг онлайн сувагтай нэгэн байжээ. Түүнийг математикийн гоц авъяастан, инженерийн мэргэжилтэй нэгэн байсан гэдэг.

Урьдчилсан дүгнэлтээр Новиковаг үсээ хатааж байгаад санамсаргүй цахилгаан гүйдэлд цохиулж амиа алдсан гэж ОХУ-ын мөрдөн байцаах газрын мэргэжилтнүүд дүгнэжээ.

Түүнийг үсээ хатаах завсраа гар утсаа ашиглаж байсан гэж таамаглаж байгаа гэнэ. Новиковагийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн шинжилгээний дараа эцэслэн тогтоох ажээ.

 

Эх сурвалж: Russia Today