Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 6 сарын 14
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

2019 оны 6 дугаар сарын 14, Улаанбаатар хот – Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шүүгчийн захирамжаар Мобиком Корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо" гэсэн гарчиг бүхий ташаа мэдээлэл цацагдсан тухайд Мобиком Корпорацийн зүгээс албан ёсоор залруулга хийж байна.

Мобиком Корпорацийн аливаа дансны орох, гарах гүйлгээг зогсоогоогүй, ямар ч дансыг хаагаагүй бөгөөд манай компанийн санхүүгийн бүх ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа болно. Түүнчлэн оффисын байрны түрээстэй холбоотой Монтрейд ХХК болон Ньюком

Проперти ХХК-ийн хооронд үүссэн асуудал нь Баянгол дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд шалгагдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Гэтэл, уг асуудалтай холбогдуулан, Чингэлтэй дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгч Мобиком Корпорацийн зарим дансны зарлагын гүйлгээг зогсоох захирамжийг 2019 оны 6 дугаар сарын 7-нд гаргасан байх тул Мобиком Корпораци нь хуулийн дагуу уг захирамжид гомдол гаргасан байгаа болно.

Мобиком Корпораци нь Монтрейд ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд Монтрейд ХХК-тай аливаа төлбөр төлөх харилцаанд орох эрх зүйн үндэсгүй болохыг дахин албан ёсоор мэдэгдэж байна. Мобиком Корпораци нь өмнөх мэдэгдэлдээ дурдаж байсанчлан, сүүлийн 12 жилийн хугацаанд Монтрейд ХХК-ийн өмчлөлийн байрыг тухайн компанитай дамжуулан түрээслэх гэрээ бүхий Ньюком Проперти ХХК-иас гэрээний үндсэн дээр түрээсэлж байсан ба гэрээний төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан болно.

Ньюком Проперти ХХК нь Мобиком Корпорацийн оффисын байрны түрээс, засвар, үйлчилгээг хариуцан ажиллах гэрээтэйн хувьд Монтрейд ХХК болон бусад түрээслэгчидтэй гэрээ байгуулан, манай байгууллагын өмнөөс төлбөр тооцоотой холбоотой харилцааг гүйцэтгэх үүрэгтэй юм.

Монтрейд ХХК болон Ньюком Проперти ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн эцсийн түрээслэгч болох Мобиком Корпорацийн нэр хүндэд халдсан хууль бус, ташаа мэдээлэл удаа дараа цацагдаж байгаад гүнээ харамсаж байна.

Мобиком Корпорацийн эрхэм хэрэглэгч, харилцагчид Та бүхнийг эдгээр ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.