Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Digital Enterprise Forum”-г зохион байгуулна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 14
Сурталчилгаа

Дэлхий дахинаа мэдээллийн технологийн салбар асар хурдтай хөгжиж байна. Цаг минутаар үл хэмжигдэх энэ хөгжлийн чухам хаана нь Монгол улс байгаа вэ?

Мобиком Корпораци нь Монгол улс энэ хөгжлийн хаана нь явж байгааг танин мэдүүлэх ач холбогдолтой “Digital Enterprise” форумыг Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран 2019 оны 6 дугаар сарын 18-нд зохион байгуулах гэж байна.

Тус форумд олон улсад нэр хүндтэй, хамгийн том технологийн компаниуд болох Juniper, Sophos, Fire Eye, ForeScout, Splunk, Vmware, Huawei компанийн удирдлагын багийн төлөөлөл хүрэлцэн ирж, мэдээллийн технологийн шинэчлэл, дижиталчлал, дижитал эриний ирээдүйн чиг хандлага, мэдээллийн аюулгүй байдлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

“Дижитал шилжилт Монголд”, “Дараа үеийн кибер аюулгүй байдал”, “Дата анализ ба Үүлэн тооцоолол” гэсэн 3 хэсгээс бүрдэх энэхүү форумын хэсэг тус бүрд өөр өөр өнцөг, тусгалыг харуулсан сонирхолтой, шинэлэг мэдлэг мэдээлэл бүхий илтгэлүүд тавигдана.

Зохион байгуулагчдын зүгээс “Олон улсад шилдэг, шилмэл техник технологиороо тэргүүлэгч эдгээр компаниуд нь Монгол улсад зохион байгуулагддаг өдөрлөг, үзэсгэлэнгийн арга хэмжээнд урьд өмнө оролцож байгаагүй. Тиймээс Монголд анх удаа ийнхүү манай форумд оролцож байгаад бид тун их талархалтай байна. Нөгөөтэйгөөр, эдгээр компаниудыг урьснаар энэ төрлийн үйлчилгээ авдаг Монголын хэрэглэгчдэдээ шинэ сонголтыг таниулах, боломжийг нээж өгөх ач холбогдолтой” хэмээсэн юм.

Тухайлбал, АНУ-д төвтэй Juniper компани нь сүлжээний тоног төхөөрөмж, сүлжээний программ хангамж, сүлжээний аюулгүй байдлын бүтээгдэхүүн болон дижитал эриний гол үзүүлэлтийн нэг үүлэн технологиороо дэлхийн ТОП компаниудын нэгээр нэрлэгддэг.

 

Түүнчлэн форумын үеэр дэлхийд технологи, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт, дата анализын үйлчилгээгээрээ алдартай, түүнчлэн хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, хэрэглээг хялбарчлах, аюулгүй найдвартай ажиллагааг бүрэн хангах бүтээгдэхүүн үйлчилгээний цоо шинэ дижитал технологиудыг танилцуулах үзэсгэлэнг Blackberry, Cisco, Juniper, Baicell, Splunk, Red hat зэрэг компаниуд гаргах юм байна.

Дашрамд дуулгахад, Мобиком Корпораци ХХК нь Хаан банк, Худалдаа Хөгжлийн банк, Хас банк, Оюу толгой зэрэг Монголын топ аж ахуй нэгжүүд болон төрийн байгууллагуудад интернэтийн үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлын нууцлал, дата төв, салбар хоорондын харилцан холболт зэрэг шаардлагатай бүхий л үйлчилгээг цогцоор нь хамгийн чанартай, найдвартай үзүүлдэг юм.

Хэрэв танай байгууллага Мобиком Корпорацийн санал болгож буй дээрх бүтээгдэхүүн үйлчилгээ болон форумд оролцож байгаа олон улсын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байгаа бол өөрийн байгууллагын Харилцагч хариуцсан менежерээр дамжуулан бидэнтэй холбогдоорой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.