Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлж ажиллана"

Б.Болормаа, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эмэгтэй биеэ үнэлэгчдийг бэлгийн замаар дамжих халдвар/БЗДХ/, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлийн уулзалт зохион байгуулагдлаа.

“Төгс бүсгүйчүүд" төрийн бус байгуулга эмэгтэй биеэ үнэлэгчдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 12-14-ний  өдрүүдэд ЭМЯ, Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, таван дүүргийн “Сэтгэл амар” төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Дорноговь, Дархан, Баянхонгор, Өмнөговь аймгийн ТББ байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

"Урьдчилан үзлэг оношилгоо хөтөлбөр хэрэгжилтийн хугацаанд ХДХВ-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Мөн манай байгуулага есөн удаа биеэ үнэлэгчдийг харуулдан тагнах судалгаа хийж, монголд анх удаа “Кейс  менежмент” хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү үйл ажиллагаа нь тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмчилгээнд хамрагдах боломж олгож байгаа. Манай улсад хөдөө орон нутаг болон Улаанбаатарт нийт арван байгуулага энэ чиглэлээр хамтран үйл ажиллагаа явуулж  байна. Энэ хугацаанд ХДХВ-ийн халдвар 0 хувь байна гэдэг бидний хамтын үйл ажиллагааны төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүн" хэмээн  “Төгс эмэгтэйчүүд” ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Ням-Өлзий өгүүллээ.

Нийслэлийн таван дүүрэгт байрлах "Сэтгэл амар" төв нь эрсдэлт бүлгийн эмэгтэй биеэ үнэлэгчид рүү чиглэсэн хэрхэн урьдчилан сэргийлэх, зөвлөгөө шинжилгээнд яаж хамрагдах талаар мэдээлэл олгодог байна.

"Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн найман төвд БЗДХ-ын Кабинет үйлчилгээ үзүүлдэг"

Нийслэлийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын/БЗДХ/ тусламж үйлчилгээг анхдагч болон хоёрдогч шатлалд үзүүлж байна. Эрүүл мэндийн найман төвд БЗДХ-ын Кабинет үйлчилгээ үзүүлдэг. Мөн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, БЗДХ илрүүлэх түргэвчилсэн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. 2019 оны эхний таван сарын байдлаар 2,700 гаруй зонхилон тохиолддог БЗДХ-ын халдварууд илэрчээ.

Эрүүл мэндийн даатгалын үнэгүй багцад 18-38 насныхан ерөнхий биеийн үзлэг, БЗДХ, ХДХВ, Тэмбүү, Трихомонас илрүүлэх шинжилгээ болон сүрьеэ илрүүлэх оношилгоо багтдаг байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.