2019/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,659.50₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
30°
|
17°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
20:00
S30
26°
21:00
S29
24°
22:00
S26
20°
23:00
S26
18°
00:00
S26
17°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S29
15°
04:00
S29
14°
05:00
S29
14°
06:00
S30
15°
07:00
S30
16°

Төрийн ордонд 1,000 донорын чуулган боллоо

President.mn
2019 оны 6 сарын 14
President.mn

2005 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч “Цусны доноруудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байдаг.  

Энэ жилийн доноруудын өдрийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цусны 1,000 доноруудын чуулган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Цусны доноруудын үндэсний өдрийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж, мэндчилгээ дэвшүүлэв.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Цусны донорын Үндэсний чуулганд оролцогчдод

Эрхэм хүндэт цусны донорууд, хүмүүнлэг энэрэнгүйн сайн үйлстнүүд ээ,

Цусны салбарын эмч, мэргэжилтнүүд ээ!

Цусны донорын Үндэсний чуулганд оролцож байгаа Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа үе үеийн цусны донорууд, цусны албаны эмч, мэргэжилтэн, цусны аюулгүй байдлыг хангахад хамтран ажилладаг байгууллага, хамт олон бүхэнд Цусны донорын Дэлхийн өдрийн мэндийг хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Өнөө жил Цусны донорын Дэлхийн өдрийг “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, Хаана ч” уриан дор дэлхий дахинаа тэмдэглэж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод бүх нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд  хамрагдалтын  хүрэх  түвшнийг  тодорхойлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг гишүүн орнууддаа зөвлөсөн.

Монгол Улсын иргэн бүрд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх үндсэн хуулиар олгогдсон билээ. Манай улс “Донорын тухай” хуулийг 2000 онд баталж, 2012, 2017 онд эд, эрхтний донорын асуудлыг нэмэн шинэчлэн найруулж, өргөжүүлэн хэрэгжүүлж байгаа нь донорын асуудлыг хуулиар зохицуулсан цөөн улсын тоонд багтдаг юм. Мөн Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг батлан, төлөвлөгөөтэй хэрэгжүүлж байна.

Монгол орны газар зүй, тусламж, үйлчилгээний онцлогт тохирсон цусны албыг хөгжүүлэн, сайн дурын авлагагүй цусны донорын тогтолцоог бүрдүүлж, техник технологийн шинэчлэлийг үндэсний хэмжээнд хийж, эмнэлгийн лаборатори, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, чанарын менежментийн тогтолцооны  стандартуудыг нэвтрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас цусны аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн актуудыг байнга шинэчлэн боловсронгуй болгож, үйл ажиллагаанд шаардлагатай бүх нөөцийг бүрдүүлэн, энэ амжилтыг тасралтгүй ахиулах, хөгжлийн хурдацтай ямагт хөл нийлүүлэх бодлого баримталж, дэмжин ажиллах хэрэгтэй.

Цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй хэсэг юм. Цусаа тогтмол хугацаанд бэлэглэгч байнгын донорын тоо жил бүр нэмэгдэж, ард иргэдийн дунд цусаа бэлэглэх, бусдад амьдрал хайрлах хүсэл сонирхол өсөж байгаа хэдий ч цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг өдөр бүр цуглуулснаар хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрддэг ажээ.

Иймд цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг бүрдүүлэх цогц үйл ажиллагааг байнга сайжруулан хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие нийт ард иргэддээ хандан дараах уриалгыг гаргаж байна.

Таны бэлэглэсэн дусал цус бусдад амьдрал бэлэглэнэ гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр иргэн бүр донорын үйлсэд нэгдэж, сайн дураараа цусаа бэлэглэхийг уриалж байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага, хувь хүн, эрүүл иргэн бүр энэ ажлыг өөрийн журамт үүрэг хэмээн үзэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд нэгдэж, үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг хүсье.

Түүнчлэн энэ ажилд тэргүүн эгнээнд хошуучлан оролцож ирсэн манай залуус, залуучуудын байгууллага, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн маань цаашид ч улам идэвх санаачилга, эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлсийн эзэд Монгол Улсын үе үеийн цусны донорууд Та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай.

Мөн тэрбээр  цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэхийг дашрамд цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд идэвхийлэн оролцохыг уриаллаа .

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x