Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Уэльсийн ханхүүтэй биш, Халимнуудын ханхүүтэй уулзсанаа зарлаж, хүмүүсийг хөгжөөв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн гол холбоотон Их Британид төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр тэр Британийн хатан хааны гэр бүлийн гишүүдтэй уулзсан юм.

Өчигдөр Трамп энэ тухай твиттер хуудсандаа бичихдээ алдаа гаргаж, хүмүүсийг хөгжөөсөн байна.

Тэрээр Уэльсийн ханхүү Чарльзтай уулзсан тухайгаа бичихдээ “Wales” (Уэльс) нэрийг “Whales” (Халимнууд) болгон нэг үсгийн зөрүүтэй алдаж бичжээ.

Удалгүй Трамп энэхүү алдаатай бичлэгээ устгасан ч твиттер сүлжээнд “Халимнуудын ханхүү”-тэй холбоотой наргиан, хошигнолууд хөвөрч эхэлсэн юм.

Жишээ нь нэг хэрэглэгч “Халимнуудын ханхүү дэльфинүүдийг бас захирдаг уу?” гэж жаахан хүүгээс Трамп асууж байгааг харуулсан хошигнол үлдээсэн байна.

Мөн Халимнуудын ханхүү гэж байдаг бол ямархуу харагдахыг дүрслэн үзүүлсэн зураг бүхий бичлэгүүд олноор нийтлэгджээ.

Эх сурвалж: Mashable