Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Их хэмжээний биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Их хэмжээний биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг нууж, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын бүсийн орох чиглэлд  2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн Г, З нар нь 3917 ДГА, 6912 УБВ улсын дугаартай ИСТАНА маркын автомашинд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Рока феникс”  300 хайрцаг, “Чай лювэй феникс”  1,520 хайрцаг, “Капсулы сюэчинфу фохоу” 120 хайрцаг, “Мягкие капсулы хайцаогай фохоу” 474 ширхэг биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завджээ. Уг үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

 

 

Эх сурвалж: ГЕГ