Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гадаад харилцааны яамны гадаах байдал

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хариуцлагаа хүлээж огцрохыг шаардсан иргэдийн жагсаал тус яамны гадна өнөөдөр боллоо. 

Тодруулбал, иргэдийн зүгээс Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлсэн хэрэгтэй холбоотойгоор ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж буй аж. 

Иргэдийн төлөөлөл хэлэхдээ " Гадаад уруу гарах визний асуудалд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчихээд байна. Одоог болтол ерөнхий сайд арга хэмжээ авахгүй байгааг гайхаж байна. Эцсийн эцэст бүх зүйлийг ард түмэн нуруун дээрээ үүрдэг. Гадаад харилцааны яам олон жил хар тамхитай тэмцсэн юм бол яагаад өнөөдөр бодит байдал дээр ноцтой хэргүүд илрээд байгаа юм бэ. Одоо бүгд хариуцлагаа хүлээ. Ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд суудлаа тавьж өгөх хэрэгтэй" хэмээн хэлэв.

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг