2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S30
12°
16:00
S32
12°
17:00
S32
12°
18:00
S32
10°
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Хааны эрэлд-2019" сургуулилалтад Замби, Руанда, Йордан зэрэг долоон улс АНХ УДАА оролцож байна

Б.Энхмарал, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих олон улсын сургуулилалт өнөөдөр эхэлж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Сургуулилалт энэ сарын 28-ныг хүртэл Таван Толгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд болох бөгөөд тус сургуулилалтын хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, нээлт, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ удаагийн сургуулилалтад 37 орны 1,400 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаа аж. Тэдгээрээс Бүгд Найрамдах Бенин, Бүгд Найрамдах Замби, Молдав, Руанда, Того, Израйл, Йорданы Хашимитын хаант улс зэрэг долоон улс анх удаа оролцож байгааг зохион байгуулагчид хэлж байв.
 
Гэрэл зургийг mpa.mn

Сургуулилалтын үндсэн зорилгын талаар хурандаа Ч.Цогтжаргал “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхыг сайжруулах зорилгоор шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад сургуулилалтын зорилго оршдог.

17 дахь жилдээ болж буй энэхүү олон улсын сургуулилалт нь анх явагдсан мөчөөсөө эхлэн бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд сургалтын шинэ арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай болсоор байгаа.

Цаашлаад бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой” хэмээн ярилаа.

Хэвлэлийн бага хуралд сургуулилалтын удирдагч, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал, АНУ-ын USMARFORPAC сургуулийн удирдагч, хурандаа Wayne Bodine, АНУ-ын GPOI хөтөлбөрийн удирдагч Scott Weide нар оролцож энхийг дэмжих ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Энэхүү энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын зэвсэгт хүчин 17дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.

 

x