Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оноос эхлэн шинээр үйлдвэрлэгдсэн Тоёотагийн бүх машин автоматаар унтардаг болно

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

2020 оноос эхлэн үйлдвэрээс гарах бүх шинэ автомашинууддаа аюулгүй байдлын хоёр шинэ системийг нэвтрүүлж байгаагаа Японы Тоёота компани зарлажээ.

Эдгээрийн нэг нь “automatic engine shut off” бол нөгөө нь “auto-park” юм.

Эхнийх нь жолооч машинаа асаалттай орхиод явахад зааж өгсөн хугацааны дараа автоматаар хөдөлгүүрийг унтраах систем ажээ.

Нөгөөх нь жолооч машинаас буухдаа гар тормозоо таталгүй орхисон бол мөн автоматаар гүйцэтгэх юм байна.

Эдгээр нь энгийн мэт боловч аюулгүй байдлыг хангах чухал системүүд юм. Тухайлбал жолооч машинаа асаалттай байгааг анзааралгүй орхих нь шатахуун дэмий үрэхээс гадна янз бүрийн эрсдэл бий болгодог. Мөн гар тормозоо таталгүй орхисноос машин өнхөрч, осол гаргах тохиолдол байдаг юм.

 

Эх сурвалж: Engadget