Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 7,000 еврогийн шагналын сантай “Азийн ардын урлагийн их наадам”-д оролцохоор 12 орны авьяастнууд иржээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн их наадам” болж байна. 

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд ОХУ, БНХАУ, БНСУ, БНФУ, БНЭУ, БНУУ, Япон, Йордан, Малайз, ОХУ-ын Буриад, Тува зэрэг 12 орны 200 гаруй оролцогч хүрэлцэн иржээ.

Түүнчлэн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2,000 гаруй ардын авьяастан оролцож, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх ажээ. Их наадмыг ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх юм. Наадмын гранпри шагналтан 4,000 евро, дэд байр 2,000 евро, гутгаар байр 1,000 еврогийн шагнал хүртэх юм байна.

Их наадмын урьдчилсан шалгаруулалт энэ сарын 12-14-ний хооронд ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр нийслэлийн Соёлын төв өргөө, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгын байранд явагдах бол гадаад оролцогчдын шалгаруулалт өчигдөр Соёлын төв өргөөнд болжээ. Тус уралдаануудаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 15, 16-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно.

Гэрэл зургийг Mpa.mn

Наадмын нээлтийн ёслол өчигдөр Төв талбайд болж Ерөнхий сайд У.Xүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон гадна, дотны жуулчид, урлаг, соёлын төлөөллүүд оролцсон юм.

Фото: Төв талбайд болсон “Азийн ардын урлагийн их наадам”-ын нээлт
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг