Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг ирэх Мягмар гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:04 2019/06/14

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг ирэх Мягмар гарагийн 10:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов. 

11:57 2019/06/14

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамц, иргэн Д.Ламжав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцаноров, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Хууль зүйн доктор, дэд профессор Ч.Өнөрбаяр, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Б.Лхагважав нарын анхдугаар Үндсэн хууль батлалцаж байсан болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан хүмүүсийг урилгаар оролцуулж байна.  

11:30 2019/06/14

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2389726614685675/

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хууль өргөн барьсан төслийг хараад үнэхээр аргагүй юм даа гэсэн бодол төрөөгүй учраас үг хэлж байна. 

Ард түмний яриад байгаа хэд гурван юмыг өөрчлөлтөд оруулаад дундуур нь юмаа шургуураад байх юм. Гуя дагаж хүзүү гэдэг шиг. Үндсэндээ Үндсэн хуульд нам сонгодог өөрчлөлтийг л оруулах гээд байна

Би Засгийн газрыг сул байна гэж боддогүй. Бид тийм супер Засгийн газраар яах юм бэ. 

Байгалийн баялаг ард түмний өмч байна гэсэн бол одоо төрийн өмч гэчихлээ. Ард түмэн баялгаа хүртэж чадахгүй байгааг ашиглаад дуран дээр нь тоглоё гэж байна. Үнэн чанартаа асуудал Үндсэн хуульд биш бидний ёс суртахуунд байгаа юм. Бид энэ өөрчлөлтийг хийснээр долоо дордоод байсныг дал дордуулах гэж байна

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Монгол Улс түүхэндээ томоохон өөрчлөлт хийх гэж байна. Дэлхийн улс орнууд хөгжлөө урагшлуулах зорилгоор Үндсэн хуулиа өөрчилдөг туршлага бий. 

Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын баталгаа болох ёстой. Одоо өргөн барьж байгаа өөрчлөлтөл сэтгэл дундуур байгаагаа олон гишүүн хэлж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт үү, шинэчилсэн найруулга уу гэдэг дээрээ эхлээд ойлголцох хэрэгтэй байна. 

УИХ-н дарга Г.Занданшатар: Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж дууслаа. Одоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэнэ. 

Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн 57-гоос доошгүй ирцтэй үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцдэг. Өнөөдрийн хуралдаанд 75 гишүүнээс 60 нь ирсэн. 80 хувийн ирцтэй байна. 

11:14 2019/06/14

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийг баталсан. Энэ дагуу Ерөнхийлөгч, Засгийн газраас санал авсан байх зэрэг шаардлага тавьсан байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг Ерөнхийлөгч, Засгийн газар, ШЕЗ, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн. Зарим нь санал ирүүлсэн, зарим нь ирүүлээгүй. Ирүүлээгүй 30 хоносон тохиолдолд саналгүй гэж үзнэ гэсний дагуу явж байгаа тул хууль зөрчөөгүй. Харин хоёр, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн дагуу явуулбал хуулийн зөрчил гарахгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ яг өнөөдрөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхэлбэл бид эхлүүлсэн томоохон ажлуудаа дуусгахгүй байх талтай. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах шаардлагатай байгаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Парламентад гурван намын төлөөлөл байгаа. Өнөөдөр хоёр намын төлөөлөл хоорондоо зөвшилцөж чадахгүй байна. Ерөнхийлөгчийг эзгүй хойгуур Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж болохгүй

11:00 2019/06/14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төслийн ажил олон жил үргэжлсэн, олон хүний санаа бодлыг тусгасан гэдэгт бид итгэлтэй байгаа. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийн өмнө хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдгийг хэлсээр байгаа. Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталсан ч хэрэгжиж эхлээгүй байна. Гэтэл бид хуучин хуулийнхаа дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийг маш онцлогтой хэлэлцдэг. 

Энгийн хуульд хавчигдаад олонхоороо түрж батлах гэж байна. АН завсарлага авах эрхгүй болсон. Үүнийг хууль журмынх нь дагуу хэлэлцэж, улс төрийн намуудын саналыг аваач гэж шаардаж байна. Тэр болтол бид хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, чуулганы танхимыг орхин гарах болно гэдгээ мэдэгдье. 

10:07 2019/06/14

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр ажлын хэсгээс УИХ-ын даргад өргөн барьсан билээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингэснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдрөөс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлэх гэж байна. 

1992 онд батлагдсан анхны Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулснаас хойш нэмэлт, өөрчлөлт хийх гэж буй нь энэ юм.