Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
Шалгалтаар Үүний 152 хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын зөрчил, 268 нь хүнсний чанар стандартын зөрчил, 212 нь эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын зөрчил байсан аж.
Илрүүлсэн зөрчил дутагдал, шалтгаан, зөрчигдсөн хууль дүрэм, журам стандартыг ангилж тавихад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн "Хатан шигтгээ" ХХК, "Дэлгэр нуга" ХХК, Багануур дүүргийн иргэн Б.Шинэдулам, Д.Алтангэрэл нар нь зах зээлээс татан авсан бүтээгдэхүүнийг устгах буюу ашиглах тухай журамгүй, бүртгэлтгүйн зөрчилтэй.
Харин дотоодын хяналт шалгалтын мөрдөж ажиллаагүй буюу Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13-р зүйл заалтыг Баянзүрх дүүргийн "Поппи бэйкери" ХХК, Баянгол дүүргийн "Нарантист" ХХК, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Шинэдулам, "Хаан чипс" ХХК, "Энэр хүнс" ХХК, Чингэлтэй дүүргийн "Эл Эс Кэй" ХХК-ийн "Nan бэйкэри" гурилан бүтээгдэхүүний цех, "Ариунсүлжээ" ХХК-ийн "Зөв амттай" хэрчсэн гурилын цехүүд зөрчжээ. Хөдөлмөрийн нийгмийн хяналтын тухай хуулийг дээрх дүүргүүдийн 20 аж ахуйн нэгж байгууллагаас нийт 44 зөрчил илрүүлж, 86.3 хувийг арилгасан байна.
Шалгалтын явцад улсын байцаагчийн нийт 107 дүгнэлт гарч мэдэгдэл зөвлөмж хүргүүлж, 1.8 мянган төгрөгийн акт бичсэн бол зөрчил гаргасан
Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлийн барилга тоног төхөөрөмжийг засварлах, шинэчлэх, эдийн засгийн боломж тааруу бөгөөд технологич, эрүүл ахуйч зэрэг мэргэжлийн боловсон хүчин нь тогтмол суурьшилтай ажилладаггүй. гэж үзжээ.
Түүнчлэн зарим аж ахуйн нэг байгууллага Хүнсний тухай хуульд зааснаар бүтээгдэхүүний лаборторийн сорилтын хуудастай боловч хуудсыг хуулбарласан, техникийн ерөнхий шаардлагад заасан аюулгүй үзүүлэлтүүдийг бүрэн шинжлүүлээгүй байсан аж.
Наад зах нь гүний худгийн стандарт нь зөрчилтэй байна
Хурлын үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Энэ оны төлөвлөгөөт шалгалтыг Улаанбаатар хотын ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд НМХГ-ын 34 байцаагч хийсэн. Улаанбаатар хотод хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн хүнсний эрүүл байдлыг хангах нь хүнсний үйлдвэрлэл эрхлэгч байгууллагын гол чиг үүрэг байх ёстой. Гэтэл манай үйлдвэрүүд наад зах нь өөрийн дотоод хяналт байхгүй дээрээс нь мэргэжлийн эрүүл ахуйч байхгүйгээр үйлдвэрлэл явуулж байна. Орчны эрүүл ахуйн шинжилгээ авахаар 97 хувь нь нянгийн бохирдолтой гарч байна.
Наад зах нь гүний худгийн стандарт нь зөрчилтэй. Уг нь гүний худгийн стандарт 60-130 метр гүн байдаг. Гэтэл зарим хүмүүс 27-30 метр газар ухаж, Улаанбаатар хотын хөрсний бохирдолтой усыг нүий худаг нэртэй ашиглаад байдаг. Энэ чинь нянгийн бохирдлын эх суурь гэдгийг ойлго.
Мөн ААНБ-ууд өвчтэй хүнийг хүнсний үйлдвэрлэлийн процест оролцуулж болохгүй. Ямар нэгэн байдаар асуудал гарвал хэдэн үеээрээ хариуцлагаа үүрнэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тиймээс үйлдвэрүүд мэргэжлийн ажилтан ажиллуулж, эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах ёстойг анхааруулж байна" гэв.
Нийт илрүүлсэн зөрчлийн 23-42.8 хувь нь удирдлага зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой зөрчил,
Түүнчлэн нийт зөрчлийн 19.7 хувь буюу 16 нэгж дотоод хяналтын журам баталж мөрдүүлээгүй, дотоод хяналтын шалгалтыг хэрэгжүүлээгүй байсан бол 14.8 хувь буюу 12 нэгж байгууллага нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, баталгаажуулалт хангалтгүй байжээ.