Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Их-20”-ийн уулзалт ба худалдааны дайны Монгол Улс дахь нөлөө

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Энэ сарын сүүлээр Японы Осака хотноо болох “Их-20”-ийн уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 325 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд татвар ногдуулах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв татвараа тогтоохоор шийдвэл худалдааны дайн улам хурцдах бөгөөд Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар Голомт банкны Гадаад арилжааны алба судалгаа хийжээ.  
 
Дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлдэг хоёр их гүрний худалдааны дайн хэзээнээс эхэлсэн талаар эргэн сануулъя. 

АНУ $250 ТЭРБУМ

 

БНХАУ $110 ТЭРБУМ

 

2018.07.06

Хятадын 34 тэрбум ам.долларын экспортод 25%-ийн татвар ногдуулж эхлэв.
АНУ-ын 34 тэрбум ам.долларын экспортод 25%-ийн тариф тогтоов.

2018.08.06

Хятадын 16 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний татвар 10% байсныг 25% болгон өсгөсөн ба наймдугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжинэ гэв.
16 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тогтоосон ба наймдугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжинэ гэв.

2018.08.22

Хоёр улсын төлөөлөгч нар хэлэлцүүлэг хийсэн ба шийдвэрт хүрч чадаагүй.


2018.09.24

Хятадын 200 тэрбум ам. долларын бараанд 10%-ийн тариф тогтоов.
АНУ-ын 60 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 10%-ийн татвар ногдуулав.

2018.12.02
“G 20” уулзалтаар АНУ болон Хятадын төрийн тэргүүн нар ирэх 90 хоногийн хугацаанд дахин нэмэлт татвар ногдуулахгүй байхаар тохиролцсон ба энэ хугацаанд гадаад худалдааны талаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрвэл тарифаа нэмэгдүүлэхгүй юм.


2018.12.14

?
АНУ-ын автомашины экспортод тогтоосон 25%-ийн татвар, автомашины хэрэгсэлд ногдуулсан 5%-ийн татвараа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын хугацаатайгаар татвараас чөлөөлсөн ба АНУ-аас дахин шар буурцаг импортлох шийдвэрт хүрэв. (Шар буурцагны импортыг 2018 оны долоодугаар сард зогсоосон

2019.03.31

?
АНУ-ын автомашин болон түүний тоног төхөөрөмжид тогтоосон татварын хөнгөлөлтөө сунгав.

2019.05.10

Хятадын 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварыг 10%-иас 25% болгож өсгөсөн ба нэмэлтээр 325 тэрбум ам.доллар бүхий бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлэв.
?

2019.05.16

Хятадын Huawei компанийг АНУ-ын компаниудаас худалдан авалт хийхийг хориглолоо.
?

2019.06.01

?
АНУ-ын 60 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварын хувийг 10%, 20%, 25% болгон нэмэгдүүлэв.

 

 
АНУ-ын Худалдааны Яамны мэдээлснээр 2018 онд Хятад улсаас 539.5 тэрбум ам.доллар бүхий бараа, бүтээгдэхүүн худалдан авчээ. Тус улс өнөөдрийн байдлаар Хятадын 250 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулаад байгаа ба дахин 325 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг татварын жагсаалтад нэмэх сонголттой. Ингэснээр АНУ Хятадын бүх бүтээгдэхүүнд тариф ногдуулна гэсэн үг.  Дональд Трамд твиттертээ “АНУ Хятадад 100 тэрбум ам.доллар бүхий бүтээгдэхүүнийг худалддаг, харин бидний татварын орлого 100 гаруй тэрбум ам.доллар байх болно” хэмээн жиргэчихээд байгаа. 

Харин Хятадын хувьд АНУ-аас импортолдог нийт бүтээгдэхүүний 90%-д татвар ногдуулаад байгаа. АНУ бүх бүтээгдэхүүнд нь татвар ногдуулбал Хятадын талд одоогийн татварын хэмжээг өсгөх, үлдсэн 10%-ийн бүтээгдэхүүнд (ойролцоогоор 10 тэрбум ам. доллар бүхий) тариф тогтоох гэсэн сонголт л бий. 

Одоогийн байдлаар Хятадын АНУ-руу экспорт хийдэг бараа бүтээгдэхүүний үнийн дүн импортын дүнгээс даруй 4 дахин их байна

"Худалдааны дайн 10 жил үргэлжилбэл АНУ $1 их наядын алдагдал хүлээнэ"

ОУВС, Morgan Stanley банк гэгчлэн санхүүгийн томоохон байгууллагууд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгаа нэг хувиар бууруулсан бөгөөд худалдааны дайн шийдэгдэхгүй үргэлжилбэл энэхүү хоёр гүрний эдийн засаг төдийгүй бусад оронд ч сөргөөр нөлөөлнө хэмээн үзсэн бол Goldman Sachs банк АНУ-ын ДНБ-ий өсөлтийг 0.4%-иар бууруулна гэж таамаглажээ. 
 
Худалдааны дайн АНУ-ын эдийн засагт нөлөөлж эхэлсэн байна. “Тавдугаар сард эдийн засагчид 180’000 ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж тооцоолж байсан бол ердөө 75’000-аар өссөн нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларч байгааг илтгэж байна. Сүүлийн жилүүдэд ажил эрхлэлтийн түвшин сар бүр 200’000 орчмоор өөрчлөгдөж байсан бол сүүлийн дөрвөн сарын туршид хоёр ч удаа 100’000-аас бага ажлын байр нэмэгдсэн нь худалдааны дайн АНУ-ын эдийн засагт нөлөөлж эхэлж байгаагийн дохио” гэв. 
 
АНУ-ын худалдааны танхимын хийсэн судалгаагаар худалдааны дайн 10 жил үргэлжилвэл АНУ нэг их наяд ам.долларын алдагдал хүлээнэ гэж тооцжээ. 

Хоёр талд ашиггүй энэ дайн хурцадвал Монгол Улс яах вэ?

Өнгөрсөн онд эхэлсэн гадаад худалдааны дайн манай эдийн засагт шууд утгаар нөлөөлж эхэлснийг эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ ярилцлагадаа тайлбарлаж байв. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналтаар дамжин сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлсэн. Жилийн өмнө тонн тутамдаа 7,250 ам.доллар байсан зэсийн үнэ өнөөдөр 5,860 ам.долларт хүрсэн.
 
Аз болоход Хятад улс Австралийн нүүрсэнд импортын хязгаарлалт тогтоосноор нүүрсний экспортын хэмжээ татрахгүй, үнэ харьцангуй тогтвортой байсаар оны эхний хагасыг үдэж чадсан. Гэвч энэ трэнд ирэх хагас жилд муудах төлөвтэй байна. Манай улсын нийт экспортын 66%-ийг эзэлдэг гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс ба төмрийн хүдрийн ханш буурах нь бидний хувьд аюулын дохио. Нөгөөтэйгүүр, импортын бүтээгдэхүүн болох газрын тосны ханш савалгаа ихтэй байгаа нь улам төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. 
 
Хэрэв зургаадугаар сарын 28-29-нд болох “Их-20” уулзалтаар талууд зөвшилцөлд хүрэхгүй бол түүхий эдийн үнүүд дахин буурах нөхцөл байдал бүрдэнэ. Энэ нь өөдрөгөөр төсөөлж төсвөө баталсан Монгол Улсад үнэхээр том эрсдэл аж.
 
Дональд Трамп “Хэрэв “Их-20” уулзалтаар Ши Жинпинь надтай хэлэлцээр хийхгүй бол дараагийн шатны тариф шууд хэрэгжиж эхэлнэ” хэмээн аль хэдийнээ мэдэгдээд байгааг Голомт банкны Гадаад арилжааны алба мөн тодотгожээ.