Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын угталт болон Төрийн тэргүүний айлчлалын онцлох зургууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхийлөгчийг тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор угтан авав.

Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг Х.Баттулгыг хүрэлцэн ирмэгц, тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан мэндчилжээ.

ВИДЕО:

Хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссаны дараа Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Киргизийн талын албан ёсны төлөөлөгчдийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын талын албан ёсны төлөөлөгчдийг тус тус танилцуулсан байна.

“Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцов

Угтах ёслолоос өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиевын хамтаар Киргиз улсын Чон-Таш дахь “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцов.

 

“Ата-Бейит” нь 19 улсын 137 хүнийг нутаглуулсан газарт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөө юм байна. 

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлжээ.

ВИДЕО:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Киргиз улсын Парламентын дарга болон гишүүд бараалхав

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Киргиз улсын Парламентын дарга Д.А.Джумабеков, Парламент дахь Киргиз-Монголын найрамдлын бүлгийн дарга К.С.Нурматов тэргүүтэй парламентын гишүүд бараалхсан юм.

Уулзалтын үеэр мөн эдийн засгийн харилцаа нэг сая ам.доллар хүрэхгүй байгаа нь чамлалттай үзүүлэлт гэдгийг хоёр талаасаа хэлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, бололцооны хүрээнд санал солилцлоо.

ВИДЕО:

Эдийн засгийн харилцаанаас гадна Дэлхийн нүүдэлчдийн V наадмыг Монгол Улсад зохион байгуулах, Киргизийн музей, архивт хадгалагдаж байгаа соёлын өв, дурсгалуудаа бүртгэн судлах, зарим спортын төрлөөр хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон асуудлаар ярилцав.

Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз улсад айлчлал хийж буй зургуудаас сонирхуулж байна. 

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг