Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөлжин камертай гар утасны эрин айсуй

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Google компани ирэх намар худалдаанд гаргах Pixel 4 андроид гар утасныхаа дизайныг нийтэд ил болгожээ.

Тэдний үзүүлсэн зурагт Pixel 4 нь ар талдаа том дөрвөлжин камерны модультайгаар дүрслэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэг дөрвөлжин блок дотор бүх камернууд, мэдрэгчүүдийг нэгтгэжээ.

Сүүлийн үед гар утас үйлдвэрлэгчид камерны тоогоор өрсөлдөх болсон. Тэд ихэвчлэн камернуудыг нэг шугаманд цувуулж байрлуулдаг болоод байгаа. Тэгвэл Google олон камерыг нэг блокт нэгтгэх шийдлийг сонгосон байна.

Өнгөрсөн сард гар утасны гэр үйлдвэрлэгчид Apple компанийн дараагийн iPhone-ий хэлбэр хэмжээний талаар мэдээллийг урьдчилж авсан тухай зарим сайтууд мэдээлж байв.

 

Тэдний олж авсан зурагнаас үзвэл шинэ iPhone нь мөн дөрвөлжин хэлбэрийн камерны модультай байх ажээ. Энэ оны эхээр худалдаанд гарсан Хуавэй компанийн Mate 20 Pro загвар бас ийм камертай болоод байгаа.

 

Эндээс дүгнэвэл ойрын жилүүдэд гар утасны ертөнцөд дөрвөлжин хэлбэртэй камерны шийдэл ноёлох бололтой.

 

Эх сурвалж: The Verge