Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эмэгтэй шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд дээд амжилт тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Франц улсад болж байгаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.

Өчигдөр АНУ-ын шигшээ баг хэсгийн анхны тоглолтдоо Тайландын багийг 13:0 харьцаатай хожсон нь эрэгтэй, эмэгтэй аль ч ДАШТ-ий түүхэнд дээд амжилт болжээ.

Америкийн шигшээ багийн тоглогч Алекс Морган өчигдрийн тоглолтод нийт таван гоол хийж, ДАШТ-ий түүхэнд таван гоол хийсэн хоёр дахь америк хүн болсон байна.

Гоолын тоонд улайрч, гоолын баяраа даруу биш тэмдэглэн, өрсөлдөгчөө хүндэтгээгүй гэх шүүмжлэл сошиал ертөнцөд өрнөөд байгаа. 

Тайландын тоглогчид тэмцээний дараа нүдэндээ нулимстай талбайгаас явсан юм. Гэвч Америкчууд хэсгээс шалгарахад гоолын тоо чухал тул аль болох олон гоол оруулахын төлөө тоглосон гэж өөрсдийгөө зөвтгөжээ.

АНУ-ын шигшээгийн дасгалжуулагч Жилл Эллис “Миний бодлоор өрсөлдөгчөө хүндэтгэнэ гэдэг нь өрсөлдөгчийнхөө эсрэг сайн тоглохыг хэлдэг байх. Дасгалжуулагчийн хувьд би тоглогчдоо буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Энэ бол тэдний хувьд дэлхийн аварга болохын төлөө тэмцээн шүү дээ” гэж ярьсан байна. Гэхдээ тэр бас баг нь амжилтандаа ханалгүй, даруу байх ёстойг хүлээн зөвшөөрчээ.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ 1991 оноос хойш долоон удаа зохион байгуулагдахад АНУ-ын шигшээ баг хамгийн олон буюу гурван удаа аварга болж байсан юм. Хамгийн сүүлд тэд 2015 онд Канадад дэлхийн аварга болж байв.

Энэ удаа тэд дөрөв дэхь удаагаа аваргын цом өргөхөөр Францад ирээд байна.

 

Эх сурвалж: CNN