Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль улс жилийн дотор хоёр дахь удаагаа мөнгөн дэвсгэртээ шинэчиллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн гүн хямралтай байгаа Венесуэль улсын төв банк шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байгаагаа өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын үндэсний валютаас таван ширхэг тэгийг хасах шийдвэр гаргаж байв.

Хэт инфляцийн улмаас бэлэн мөнгөний хомсдол үүссэнийг ийм аргаар эмчилж байжээ.

Тэгвэл жил хүрэхгүй хугацааны дараа тус улс 10,000, 20,000, 50,000-тын дэвсгэртүүдийг өнөөдрөөс эхлэн гүйлгээнд гаргаж байна. Хамгийн том дэвсгэрт болох 50,000 боливар нь $8 орчимтой тэнцүү ханштай. Гэтэл Венесуэлийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 40,000 боливар байгаа юм.

2018 оны шинэчлэлийн дараа боливарын хамгийн том дэвсгэрт 500 болж байжээ. Тэгвэл өнөөдөр энэ дэвсгэртээр ганц ширхэг модтой чихэр ч авч хүрэхгүй болсон байна.

Тавдугаар сарын инфляцийн хэмжээ энэ улсад 815,000 хувь хүрсэн юм. Энэ оны эхээр инфляц 1.7 сая хувь хүрсэн нь оргил үзүүлэлт байв.

Венесуэлийн эдийн засгийн доройтлыг АНУ-ын эдийн засгийн хоригоос үүдэлтэй гэж Николас Мадуро тайлбарладаг. Харин түүнийг шүүмжлэгчид сүүлийн 20 орчим жилийн хугацаанд газрын тосны орлогыг буруу зарцуулж, үрэн таран хийсний үр дүн гэж үздэг юм.

 

Эх сурвалж: Reuters