Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Нийт хорогдсон малын 46.3 хувийг ямаа, 41.7 хувийг хонь эзэлж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Том малын зүй бус хорогдол энэ оны эхний таван сард улсын хэмжээнд 623.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.3 саяар буюу 66.9 хувиар буурсан гэдгийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний таван сарын статистик мэдээллийн үеэр онцоллоо.

Тодруулбал, том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзэхэд ямаа 288.7 мянга, хонь 259.9 мянга, үхэр 43.2 мянга, адуу 31.2 мянга, тэмээ 792 толгойгоор хорогдсон аж.

Үүнээс нийт хорогдсон малын 46.3 хувийг ямаа, 41.7 хувийг хонь тус тус эзэлж байна.

Харин улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал энэ оны эхний таван сарын байдлаар 18.8 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.9 мянгаар буюу 38.7 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: ҮСХ