Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын 5G хэрэглэгчийн тоо нэг саяыг давжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улсад 5G технологийн нийт хэрэглэгчдийн тоо нэг саяыг давсан тухай тус улсын засгийн газар өнөөдөр зарлажээ.

Нэг саяын босгыг өнгөрсөн Даваа гарагт давсан нь дэлхийн анхны 5G сүлжээг дөрөвдүгээр сарын 3-нд нээснээс хойш 69 хоногийн дараа хүрсэн амжилт болохыг Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, Мэдээллийн технологийн яам мэдээлсэн байна.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 61,246 ширхэг 5G сүлжээний бааз станц орон даяар суурилагдан ажиллаж байгаа гэнэ. Энэ нь сарын өмнөх хэмжээнээс долоо орчим хувиар нэмэгдсэн тоо юм байна. Хэдийгээр сүлжээний хамрах хүрээг тэлэх ажил эрчимтэй явагдаж байгаа ч одоогоор шинэ технологийг хэрэглэх боломж том хотууд, хүн ам шигүү суурьшсан бүсүүдээр хязгаарлагдаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News