Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг цөөлөв

ikon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өнөөдөр баталлаа. 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болгож цөөлсөн байна.

Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллана.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой.

  1. Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  2. Хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга
  3. Үндэсний сурын салбар хороог Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
  4. Шагайн харвааны салбар хороог Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  5. Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороог БСШУС-ын дэд сайд
  6. Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороог Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  7. Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороог ЗГХМОНХХ-ийн дарга
  8. Тохижилт, засвар, үйлчилгээний салбар хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
  9. Хэв журмын салбар хороог Цагдаагийн ерөнхий газрын дарга ахалж ажиллана.