2019/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.66₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-15°
01:00
S31
-22°
02:00
S31
-19°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-19°
07:00
S31
-19°
08:00
S31
-19°
09:00
S32
-17°
10:00
S32
-16°
11:00
S32
-14°
12:00
S32
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн тоо 4,000-аар нэмэгджээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны нэгдүгээр улиралд нийт 40.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 643.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. 

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.8 (4.7%) мянгаар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.1 (6.8%) мянгаар тус тус нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 

  • 9.7% нь 320,000 төгрөг хүртэлх
  • 13.0% нь 320,001-500,000 
  • 32.6% нь 500,001-900,000 
  • 22.5% нь 900,001-1,300,000 
  • 5.5% нь 1,300,001-1,500,000
  • 16.7% нь 1,500,001 төгрөгөөс дээш цалинтай байна. 

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл өмнөх улирлаас 500,001-900,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар буурсан бол

  • 1,100,001-1,300,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар
  • 1,500,001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.0 мянгаар нэмэгдсэн байна. 

​Зураг 1Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчид, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар

 
Эх сурвалж: ҮСХ

Ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 1,157,900 төгрөг болж 2010 оны IV улирлаас 3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 63.6 хувиар нэмэгдсэнийг ҮСХ-ны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд тусгажээ.

Зураг 2. Гарт олгох цалин (жишээ)

 
Эх сурвалж: ҮСХ

Харин энэ оны эхний улирлын тайланд хамрагдсан 643.2 мянган ажиллагчдын медиан цалин нь 827.8 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл, эдгээр ажилчдын тал нь 827.8 мянган төгрөгөөс дээш цалин авч байгаа бол тал нь үүнээс бага цалинтай байгаа юм.

x