2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
17:00
S30
-21°
18:00
S29
-22°
19:00
S29
-22°
20:00
S29
-23°
21:00
S29
-24°
22:00
S31
-25°
23:00
S31
-26°
00:00
S31
-26°
01:00
S31
-26°
02:00
S31
-27°
03:00
S31
-27°
04:00
S31
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 1.4%, өмнөх оны эцсээс 4.2% тус тус өсжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. 

Монгол Улсын хэмжээнд инфляц өмнөх оны мөн үеэс 7.9% буюу сүүлийн таван жилийн тавдугаар сарын хамгийн өндөр түвшинд хүрснийг онцлов.

Зураг 1. Улсын хэмжээнд инфляц 2019 оны тавдугаар сард  

 
Эх сурвалж: Үэдэсний статистикийн хороо

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 1.4%, өмнөх оны эцсээс 4.2% тус тус өссөн байна. 

График. Инфляц 2019 онд

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 7.9% өсөхөд
1. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 хувь 

  • мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 30.3 хувь
  • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.8 хувь
  • сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 1.3 хувь

2. Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.0 хувь
3. Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.2 хувь
4. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэдүнгээрээ 9.0 хувь(цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 10.6 хувь)
5. Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин инфляц өнгөрсөн оны эцсээс 4.2 хувь өсөхөд мах махан бүтээгдэхүүний үнэ 37.3% өссөн нь голлон нөлөөлжээ

Улаанбаатар хотод инфляц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.8%-тай байна. Энэ өсөлтөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 10.3 
  • хувь, хувцас, бөс бараа,гутлын бүлгийн дүн 13.5 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь
  • тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь тус тус нөлөөлжээ.
x