Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

341 аж ахуйн нэгж байгууллага, 338 иргэн өөрт хэрэггүй эд зүйлсээ нэгэндээ хандивлан, солилцов

www.ulaanbaatar.mn
2019 оны 6 сарын 12
ulaanbaatar.mn
Зураг зураг

“Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгийг өнгөрсөн Ням гарагт бүх дүүрэг зохион байгуулжээ.

Тус өдөрлөг нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах талаарх иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, хандивлах, үнэгүй өгөх зорилготой аж.

Нийт 21,952 эд зүйлс цугларч 7,320 орчим иргэнд хүрч ажиллаа. 341 аж ахуйн нэгж байгууллага, 338 иргэн  өөрт хэрэггүй эд зүйлсээ ангилан ялгаж хэрэгтэй нэгэндээ хандивлан, солилцож, маш хямд үнээр зарж борлууллаа. Нийт нэг сая гаран төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Өөрт хэрэггүй болсон зүйлсээ хандивлаж байгаа иргэд хамгийн их аз жаргалтай байжээ.

Тоон мэдээлэл

Дүүрэг Оролцсон ААНБ-ын тоо Оролцсон иргэдийн тоо Хувцас гутал Цүнх гоёл, чимэглэл Электрон бараа Ном сэтгүүл Тоглоом Нийт эд зүйлс Орлого
1 Багахангай 15 12 113 49 17 32 54 265

226,000₮

2 Багануур 29 2 1,141 116 131 165 96 1,649 124,000₮
3 Баянзүрх  58 10 4,789 73 47 639 282 5,830 118,000₮
4 Хан-Уул 52 143 3,698 81 51 342 91 4,263 157,750₮
5 Сонгинохайрхан 39 27 2,134 112 21 27 23 2,317 62,000₮
Чингэлтэй 41 33 1,967 158 37 127 124 2,413 85,500₮
7 Сүхбаатар 26 22 855 121 22 77 111 1,186 74,800₮
8 Баянгол  45 72 741 52 9 703 1,022 2,527 131,000₮
9 Налайх  36 17 1,221 89 26 121 45 1,502 89,000₮
  Нийт 341 338 16,659 851 361 2,233 1,848 21,952 1,068,050₮

 


Эх сурвалж: Хотын Захирагчийн ажлын алба