Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Телевизийн төлбөрийг 20 хувиар нэмэх хуулийн төсөл батлагдах уу

ikon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2019 оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2016 онд өргөн барьсан “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонхын саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төсөлд тусгасан гол агуулгыг задалж харвал дараах чиг үүрэгт багтаж байгаа юм. Үүнд: дотоодын контент бүтээгчдийг дэмжих, хэвлэл мэдээллийн салбарын бие даасан байдал болон санхүүгийн хараат бус байдлыг сайжруулах гэж заажээ. Гэвч дээрх агуулгын дор нуугдаж буй ард түмний эрх ашгийг ноцтой хөндөж  байгаа нэгэн заалтыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү сануулсан юм. Хуулийн төсөлд зааснаар  өргөн нэвтрүүлгийн буюу нэр бүхий 18 телевизийн контентийг дэмжих зорилготой “Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-г байгуулж түүнийгээ улсын төсөв болон телевиз үзэгчдийн төлбөрөөр санхүүжүүлэх тухай заасан байгаа юм.

Хуулийн төслийн  20.3-т “......Төлбөрийн хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгчийн телевизийн үйлчилгээний хураамжийг 20 хувиар нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна” хэмээн хуулийн төсөлд оруулжээ.  Энэхүү хууль батлагдвал манай улсын нийт телевиз үзэгч 780 мянган өрхийн сар бүр телевизийн сувагт төлдөг төлбөр нь 20 хувиар нэмэгдэхээр байгаа юм.

/Хуулийн заалтыг парламент.мн-ээс/

 

Өргөн нэвтрүүлгийн гэх тодотголтой бизнесийн байгууллагын “халаасанд” явдаг цөөн тооны телевиз л 780 мянган айлаас “татаас” авч үйл ажиллагаагаа явуулах гэнэ. Гэтэл манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй телевиз бий. Тэгэхээр сайн контент гаргаж чадаагүй аль эсвэл сайн бизнесийн байгууллагын харьяанд байдаггүй нэрийдлээр дээрх телевиз болон сонин, сайтууд зах зээлээс шахагдаж Хэвлэлийн эрх чөлөө сарних уу.

 

 

Эх сурвалж: zaluu.com