Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг Месси, Роналду нар тэргүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Forbes сэтгүүл 2019 оны хамгийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтыг танилцуулжээ.

Энэ удаагийн жагсаалтыг хөлбөмбөгчид тэргүүлснээс Аргентины Лионел Месси ($127 сая), Португалын Криштиану Роналду ($109 сая), Бразилийн Неймар ($105 сая) нар эхний гурван байрыг эзэлсэн байна.

Боксын супер од Флоид Мэйуидер сүүлийн нэг жил идэвхгүй байснаас Месси, Роналду нар өнгөрсөн оныхоос байраа ахиулж, жагсаалтыг тэргүүлж чадсан байна.

Мэргэжлийн боксын тамирчдаас Саул Алварез $94 саяын орлогоор хөлбөмбөгчдийн араас жагсжээ.

Жагсаалтын тавдугаарт теннисний од Рожер Федерер $93.4 саяын орлогоор бичигдсэн байна. Тэрээр цалин, тэмцээний шагналд $7.4 саяыг олсон бол сурталчилгааны гэрээнүүдээс $86 саяыг олж, сурталчилгаанаас хамгийн өндөр орлого олсон тамирчин болжээ.

Холимог тулааны спортын од Конор Макгрегор 2018 онд дөрөвдүгээрт жагсаж байснаа энэ онд 21 дүгээрт шилжсэн нь хамгийн том уналт байв. Гэхдээ тэр холимог тулааны төрлөөс дэлхийн хамгийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтад багтсан цорын ганц тамирчин болж байна. Энэ жилийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтад цорын ганц эмэгтэй багтсан нь теннисний од Серена Уилльямс ($29.2 сая) болжээ.

Жагсаалтын эхний 10-т багтсан тамирчид:

1.    Лионел Месси (хөлбөмбөг) - $127 сая

2.    Криштиану Роналду (хөлбөмбөг) - $109 сая

3.    Неймар (хөлбөмбөг) - $105 сая

4.    Саул Алварез (бокс) - $94 сая

5.    Рожер Федерер (теннис) - $93.4 сая

6.    Рассел Уилсон (NFL) - $89.5 сая

7.    Арун Рожерс (NFL) - $89.3 сая

8.    ЛеБрон Жэймс (NBA) - $89 сая

9.    Стефен Карри (NBA) - $79.8 сая

10. Кэвин Дюрант (NBA) - $65.4 сая

 

Эх сурвалж: Forbes