2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
21:00
S29
11°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
02:00
S29
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 6 сарын 12
Зууны мэдээ

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн байдаг. Тэгвэл прокуророос тэдний хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийг ч шүүхэд шилжүүлсэн байна. Одоо харьяаллын шүүх хэргүүдэд хяналт тавьж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоно. Үүний дараа шүүх хуралдаанууд товлогдох эсэхийг шийдэх юм.

Мөн ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өчигдөр түүний биеийн байдалтай холбоотойгоор суллах хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасан ч шүүхээс хэрэгсээгүй юм. Түүнтэй хамт тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг шалгаж байгаа бөгөөд тэдэнд хилийн хориг тавьжээ.

x