Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн “Мазала” үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна

ikon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монголын хөлбөмбөгийн холбооны “Мазала” үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй Мазаалай клуб одоогоор 7 тоглолт хийснээс  4 хожиж, 1 тэнцэж, 2 хожигдож "Мазала 1-р лиг"-ийн III байранд бичигдэж байна. Нийт 18 тоглолт хийх бөгөөд эхний 7 тоглолтод 20 гоол эсрэг багийн хаалганд оруулж, 13 гоол өөрийн хаалганд алджээ.

Долоон тоглолтын үр дүн:

  1. Мазаалай - Соёмбын барсууд 3-3
  2. Мазаалай - Сумида 5-0
  3. Мазаалай - ХанУул 1-3
  4. Мазаалай - ДМЮ 3-0
  5. Мазаалай - Хүрээ хөвгүүд 4-3
  6. Мазаалай - Төв Буганууд 2-1
  7. Мазаалай - Жепро 2-3

Дараагийн тоглолт ирэх Бямба гарагт Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болно.

Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна.

Хамтран ажиллагчид:

  • Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга
  • Hero Entertainment - Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч
  • Avsar ундаа - Туркийн номер нэг ундаа
  • Blum брэнд - Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд
  • Meters/bonwe брэнд - Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд

Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм.

 

Эх сурвалж: shuud.mn